• Эхлэл
  • “Фэйсбүүк”-ийн хяналт чангарна

“Фэйсбүүк”-ийн хяналт чангарна

2018/03/19

“Фэйсбүүк” хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, нэг талаасаа мэдээлэл солилцох, найз нөхдийн холбоо тогтоох хамгийн том талбар болоод байгаа бол нөгөө талаасаа хуурамч мэдээлэл тархах, хэрэглээндээ хэт донтох гэх мэт сөрөг үр дагаваруудыг нь ч ярьсаар, утсаа маажсаар. Хиймэл оюун ухаант энэ аппликэйшинийг анх найз нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоохын тулд санаачилсан бөгөөд өдгөө дэлхий нийтийн гол хэрэгсэл болж чаджээ. Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсад гэхэд хүн амын 2,1 сая иргэн фэйсбүүкийг өдөр тутамдаа тогтмол ашигладаг гэсэн тоо бий.

Олонхийн сайн мэдэх сошиал энэ талбарт хэтэрхий замбараагүй мэдээлэл тархаж байгаа учраас хараа хяналтыг улам сайжруулна гэдгээ  фэйсбуук сүлжээг үндэслэгч Marc Zuckerberg мэдэгдсэн. Энэ нь олон нийтийн сүлжээний “заншил” ёсоор “Фэйсбуук хаагдах гэнэ ээ” гэсэн цуурхал тараад амжсан, бүр гуравдугаар сарын 15-наас гэж. Мэдээж фэйсбуук хаагдаагүй. Гэхдээ хяналтыг илүү сайжруулна гэсэн хэвээр байна.

Тухайлбал, Фэйсбуукийн зүгээс нэг хүн хэдэн ч аккаунттай байж болох байсан бол фэйк акк-ийг автоматаар устгалд оруулах ажиллагаа явагдаж байгаа аж. Хэрвээ та нууц үгээ мартсан бол дахин сэргээлтийн нууц код гар утсанд нь чинь ирдэг байхаа больж цахим үнэмлэхээр баталгаажуулалт хийгдэх болжээ. 18-34 насны залуус түлхүү ашиглаж байгаа бөгөөд 52 хувь нь эмэгтэй 48 хувь нь эрэгтэй гэсэн судалгаа байдаг байна. Фэйсбүүк ашиглах залуус өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үед “Marc Zuckerberg” дэлхийг хэрсэн сүлжээгээ улам чангаруулсаар байна.

Б.Солонго


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин