• Эхлэл
  • Залуу эрдэмтдэд шагнал олгоно

Залуу эрдэмтдэд шагнал олгоно

2018/03/20

Шинжлэх ухааны Академи нь Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академийн залуу эрдэмтдийн шагналыг жил бүр зарлаж, сонгон шалгаруулж дэвшүүлдэг уламжлалтай. Уг шагналыг биологи, математик болон хими, физик гэсэн чиглэлээр ээлжлэн олгодог бөгөөд 2018 онд биологи, математикийн чиглэлээр шагнах юм. Иймд дээрх салбарын 40 хүртэлх насны эрдэмтэн залуу судлаачдыг нэрээ дэвшүүлж болох гэнэ.

Бүрдүүлэх материалын хувьд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн протокол, лон улсын сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт зэргийг шаардахаас гадна Ph.D зэрэгтэй байх юм. Материалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бичиг хэрэгт ирэх сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин