• Эхлэл
  • С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөлөө

С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөлөө

2018/03/20

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хуулийн хэлтсийн дарга Батхуяг нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, АН-ын Үндсэн дүрмийн хорооноос С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнээс хасах шийдвэр гаргасныг танилцууллаа. 

Энэ талаар Ерөнхий нарийн бичгийн дарга С.Туваан 

-Өнөө өглөө АН-ын улстөрийн зөвлөл хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Намын гишүүн С.Баярцогтын нэр хүндтэй  холбоотой мэдээлэл нь намын үндсэн дүрмийг зөрчиж байгаа эсэх талаар тодруулахаар намын Үндсэн дүрмийн хорооноос тайлбар хүссэн. Үүний дагуу АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж шийдвэрээ гаргаж, намын  даргын тушаал гарсан гэж мэдэгдсэн байна. 

Мөн Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай

-Бидний байгуулж байгаа нээлттэй нийгмийн хамгийн том дайсан бол авлига, хээл хахууль. АН ямар ч хээл хахуультай эвлэрч байгаагүй, цаашид ч эвлэрэхгүй. Гадаадын байгууллагатай гэрээ хэлцэл байгуулахдаа  эх орныхоо эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, авлига хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон  бол нам, эвсэл, нэр нөлөө харгалзахгүй хуулийн хатуу хариуцлага тооцно гэж АН үзэж байна. С.Баярын тэргүүлсэн ЗГ-ын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд гарлаа. Дээрх мэдээллийн үнэн зөв эсэхийг тодруулахаар АН-аас Швейцарийн холбооны улсын Прокурорын газарт тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах зайлшгүй хэрэгтэй гэж АН үзэж байна гэлээ. 

Мөн С.Баярын тэргүүлсэн Засгийн газрыг бүхэлд нь шалгахыг шаардсан байна.

Сануулахад өнөөдөр хэвлэлүүдээр 

"Рио Тинто" компани хээл хахуулийн хэрэгт холбогдсон асуудлыг шалгах явцад Швейцарийн дээд шүүхээс нийт 1,85 сая ам.доллар бүхий хэд хэдэн дансыг хаах шийдвэр гаргасан. Эдгээрийн нэгтэй С.Баярцогт холбоотой байж магадгүй гэж Швейцарийн прокурорын газраас мэдэгдсэн гэсэн утгатай мэдээлэл гарсан юм. 

Ийн мэдээлэл цацагдсаны дараахан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж түүнийг С.Баярцогтыг намаас хөөх шийдвэр гаргасан байна. Дашрамд сануулахд С.Баярцогтыг буруутай эсэх тухайтад одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна. Ройтерс агентлагийн мэдээнд 

Швейцарийн Прокурорын газраас энэхүү мөрдөн шалгах ажиллагааны тухай ямар нэг нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан юм. Түүнчлэн хэргийн мөрдлөгөөр ямар нэг эцсийн дүгнэлт гараагүй тохиолдолд хэн нэгнийг буруутгахгүйн зэрэгцээ нууцлалыг хадгална хэмээн мэдэгдлээ гэж мэдээлсэн байна. 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин