• Эхлэл
  • Үнэгүй байр өгнө гэсэн FB хуудсуудыг шалгаж эхэлжээ

Үнэгүй байр өгнө гэсэн FB хуудсуудыг шалгаж эхэлжээ

2018/03/22

 Олон нийтийн сүлжээнд шэйр хийж, лайк дарвал азтан болгоно гэсэн утгатай постууд элбэг байдаг. Туршлагатай сошиалчид үүнийг хуурамч акауантаар лайк цуглуулах гэсэн оролдлого гэж анхааруулдаг. Тэгвэл энэ удаад компаниудын нэрийг барьж хуурах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ. Тухайлбал, Sunshine Village Хотхон гэсэн хаягнаас азтанд байр үнэгүй өгнө гэсэн хуурамч болохыг тус компанийн зүгээс анхааруулж, албан ёсны мэдэгдэл гарган цагдаагийн байгууллагад хандсан байна. Тус компанийн зүгээс үүнийг пэйж хөгжүүлэгчдийн луйвар хэмээн мэдээлсэн байна.

Ийн хуурамч мэдээллээр лайк авахын цаана акаунтын худалдаа байдаг бөгөөд 30 мянган лайк бүхий пэйж 500 000 төгрөг, 100 мянган лайк бүхий нь 2,5 сая төгрөгний үнэтэй байдаг. Ийн хуурамчаар лайк цуглуулсан пэйж хуудсууд ихэвчлэн улс төрчид худалдан авдаг гэнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин