• Эхлэл
  • Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож болох санааг үгүйсгэсэнгүй

Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож болох санааг үгүйсгэсэнгүй

2018/05/11

ОХУ-ын Ерөнхийлөгч гурван удаа сонгогдож болох тухай асуудал дээр олон нийтийн зөвшилцлийг шаардаж байна хэмээн Төрийн Думын төрийн байгуулалт, хууль зүйн хорооны орлогч дарга Михаил Емельянов үзэж байна.

Чеченийн парламентын спикер Магомед Даудов өмнө нь мэдэгдэхдээ Чеченийн парламент ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах талаар санал боловсруулсан, энэхүү хуулийн төслөө удахгүй Төрийн Думад өргөн барих болно гэсэн юм. Энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдож болох тухай тусгасан байгаа ажээ.

“Ийм шийдвэрийг нухацтай хэлэлцэж байж гаргах хэрэгтэй. Мөн бүх нийтийн зөвшилцөл хэрэгтэй” хэмээн Емельянов РИА Новости-д ярьжээ.

Чеченийн парламент тус улсын тэргүүн Рамзан Кадыровын саналд үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан юм. Рамзан Кадыров нэг сарын өмнө өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путинд өрсөлдөгч байхгүй учраас хоёр удаа сонгогдох хуулийн заалтыг гурав болгон сунгах саналыг гаргасан.

“2030 оны сонгуульд өрсөлдөх үү” гэсэн асуултад Путин “ийм таамаг хийх хэтэрхий яарсан хэрэг болно, би 100 хүртлээ энд суумааргүй байна” хэмээн хариулж байсан юм. 2030 он гэхэд 77 настай байх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин