• Эхлэл
  • Эмч нар эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусав

Эмч нар эсэргүүцлээ илэрхийлж, үсээ хусав

2018/05/16

Эмч эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэл /ҮЭ/-ээс тавдугаар сарын 12-ноос эхлэн эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардан суулт хийж байгаа билээ. Тэд цалинг шат дараатайгаар нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой өчигдөр 15.00 цагт хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлүүлсэн боловч энэхүү яриа хэлэлцээр амжилтгүй болсон тул өнөөдөр эмч эмнэлгийн ажилтны ҮЭ-ээс суултаа үргэлжлүүлж, улмаар тэмцлийн дараагийн хэлбэр лүү шилжиж байгаагаа илэрхийлж, үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийллээ.

 Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга өнөөдөр /2018.05.16/ суултад оролцож буй хүмүүсийн төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцохоор болсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин