• Эхлэл
  • С. Баярын бие хүнд байна гэв

С. Баярын бие хүнд байна гэв

2018/05/23

Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрөөд байгаа. Түүний талаар сошиал сүлжээнд ийм мэдээлэл тархсан байна.  

Өнөөдөр өмгөөлөгчөөс нь авсан мэдээллээр түүний биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болжээ. Улмар ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэнэ. Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна. Тэрээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад хүсэлт гаргахгүй байгаа гэсэн мэдээллүүд өнөөдрийн мэдээллийн сайтууд дээр олноор гарчээ. Үнэхээр ч түүний бие өмнө нь хүнд байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгч, урт хугацаагаар эмчилгээ хийлгэж байсан юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин