• Эхлэл
  • Захиргаа замбараагүй ломбард, ББСБ-уудыг яах вэ?

Захиргаа замбараагүй ломбард, ББСБ-уудыг яах вэ?

2018/06/19

-“Энхжин Инвест” ББСБ-ын талаар дахиад нэг гомдол дэгдлээ-

Улаанбаатарт хамгийн олон үйлчилгээний байгууллага бол ломбард. Нэг алхаад ломбард хоёр алхаад баар гээд хэлчихэд хилдсэхгүй шахам. Дээр нь ломбардаар дайрсан “зам”-ын ихэнх нь баар-ыг чиглэдэг гээд хэлчихэд хатуудсан болохгүй.

Мэдээж хэрэг хүний амьдралд яаруу, давчуу, гэнэтийн тулгамдсан янз бүрийн зүйлс л тохиолдолгүй л яахав. Басхүү ааг, мөнгөө багтааж ядсан хүмүүс ломбард зорихгүй нь лав. Гэвч харамсалтай нь гэнэтийн энэ “хэрэгцээ”-нд тулгуурлан хэт их өндөр, шахуу хугацаа тулган мөлжлөгө явуулж байна гэх нь ч бий. Гэвч энэ бол “өөрөө мэдэг” гээд энэ удаад үл өгүүлсүү, тухайн хүн өөрөө зөвшөөрөөд гарын үсгээ зураад тохиролцсон учраас...

Тэгвэл үүний араас ББСБ гэсэн бас нэг ломбардын иргэдийг хохироосон талаар мэдээлэл гарч байна. Тухайлбал, өмнө нь “Энхжин Инвест” ББСБ маргаантай байгаа машиныг бусдад зарснаар эцэс сүүлд нь шүүгч хүн хулгайн машин унаад явж байна гэх дуулианыг хүртэл дэгдээж орхисон. Ийн өндөр авсан хэргийн учир нь дүүгийнхээ худалдаж авсан машиныг ах унаад явж байсан. Харин энэ нь цагдаагийн маргаантай байсан машиныг “Энхжин Инвест” ББСБ-тай хамааралтай болох нь сүүлд тодорхой болох шиг болсон.

Тэгвэл бас нэгэн маргаан шүүхийн хаалгыг татах бололтой. Энэ нь итгэл эвдэн, хуурч мэхлэх гэсэн шинж чанартай байж болох. Учир нь нэгэн байгууллагын захирал ажилтандаа ажлын хэрэгцээнд машин авахаар болж. Тавдугаар сарын 31-ч байж. Хүүхдийн баяраар ажилтнуудынхаа хүүхдийг машинтай баярлуулах гэснээс үүдээд яаралтай худалдаж авахаар болж. Тухайн үедээ ББСБ-ын ажилтан 2004 оны машин гэж танилцуулсан ч яг авахад 2002 оны машин байж. Дүүрсэн хэрэг гээд авч. Ингээл 7,8 сая төгрөгийн машинд урьдчилгаа 3 сая төгрөг төлж. Дараа нь гэтэл 2004 оны машин гэж итгүүлэн зарсан ажилтан нь ч олдохоо больж, ажлаасаа гараад явчихсан гэх болж. Ийн ийн яван явсаар худалдан авагч 8 сая төгрөг нийтдээ төлөөд байгаа ч 1,5 сая төгрөг дутуу гээд нэг л өдөр ажлын нь гаднаас нөгөө машиныг нь аваад явчихсан байж. Одоо тэгээд асуудлыг ярихаар анх буруу мэдээлэл өгсөн, өөрөөр хэлбэл хууран мэхэлсэн ажилтан нь олдоггүй. Худалдан авагч нь “Машин хурааж авахдаа ядахдаа урьдчилан мэдэгдэж” болдоггүй юм уу гэж халаглаж байна. Энэ бол бодит эзэнтэй гомдол бөгөөд үүнээс гадна өөр бас бус гомдлууд ч байгаа аж.

Ийн “Энхжин инвест” ББСБ-тай холбоотой маргаан дэгдэж эхлэх бололтой. Зээл олгох, зээл авах нь иргэд байгууллагын хоорондын асуудал. Гэхдээ Монголд ББСБ-ын байгууллага гэж байгаа учраас үүнийг төрөөс зохицуулах хяналт тавих ёстой.

Гэтэл өнөөдөр ийм мэт ББСБ-уудад хяналт тавьдаг эсэх нь тодорхойгүй, луйврын зээл хүүлэлт явагдаж байж магадлалтай гэсэн харанга дэлдэхээр байна шүү. Холбогдох албаныхан анхаарна биз ээ.

А.Ану  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (4)

  • Мал Ану
    Энэ Ану гэж ямар боловсролгүй мал гэхээрээ ийм тэнэг найруулагагүй, үг үсгийн алдаатай, судалгаагүй, нэг талыг барьсан худал мэдээнцэр бэлддэг байна аа. Энэ сэтгүүлч гэсэн нэртэй боловсролгүй хоосон толгойтой 10 цаасанд худал мэдээ бэлддэг малнуудыг цөөлөх юмсан.
    2018 оны 06 сарын 20
  • Зочин
    Гэрчилгээн дээр нь он байсаар байтал итгүүлэн зарсан ч гэх шиг
    2018 оны 06 сарын 19
  • Зочин
    Баримт нотолгоотой мэдээлэл бэлтгэж тавьж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу? Байгууллагын нэр хүнд рүү халдаж, баримт нотолгоогүй мэдээлэл бэлтгэж тавьсанаараа хариуцлагаа хүлээнэ гэдэгт итгэлтэй байна.
    2018 оны 06 сарын 19
  • Зочин
    Танай сайтын холбогдох дугаар байна уу?
    2018 оны 06 сарын 19
Сонин хачин