• Эхлэл
  • Монголын хөрөнгийн бирж, голомт банк хамтарсан сургалт явуулна

Монголын хөрөнгийн бирж, голомт банк хамтарсан сургалт явуулна

2018/06/19

'Монголын хөрөнгийн бирж' ТӨХК-аас иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2005 оноос эхлэн сар бүр зохион байгуулж ирсэн үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын цар хүрээг өргөтгөж ААН, мэргэжлийн хөрөнгө оруулагч бэлтгэх дунд, ахисан шатны сургалтуудыг Голомт банктай хамтарч  зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү арга хэмжээний эхлэл болгон Голомт банктай хамтран тохижуулсан Сургалтын танхимыг өнөөдөр нээсэн бөгөөд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг нар цан цохиж 5746 дахь өдрийн арилжааг эхлүүллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин