• Эхлэл
  • Баяр наадмын хөтөлбөр

Баяр наадмын хөтөлбөр

2018/07/09

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна. Наадмыг хоёр тэрбум 981 сая төгрөгөөр зохиож байгаа юм. Үүний хоёр тэрбум 90 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 390 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.

Энэ жилийн наадмыг төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, Ерөнхий продюсерээр урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байгаа юм. Түүнчлэн баяр наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор, сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээхээр төлөвлөсөн байна.

Наадмын хөтөлбөр,

Долдугаар сарын долоон

9.00-19.00  Урианхай сурын харваа /Сурын талбайд/

Долдугаар сарын найман

9. 00-18.00  Буриад сурын харваа /Сурын талбайд/

Долдугаар сарын есөн

9. 00-19.00  Хүүхдийн сурын харваа /Сурын талбайд/

Долдугаар сарын 10

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа /Шагайн асарт/

08.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан ёслол /Чингисийн талбайд/

11:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн /Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд/

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Чингисийн талбайд/

14.00  Дээлтэй Монгол наадам /Чингисийн талбайд/

14.00-16.30 Шүдлэн  насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-20.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг /Сурын талбайд/

15.00, 18.00 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын төрийн хүндэтгэлийн  концерт /Соёлын төв өргөөнд/

20.00 Монгол улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Төрийн ордон, /Чингисийн талбайд/

Долдугаар сарын 11

8.00-11.40  Азарганы уралдаан /Хүй долоон худагт/

08.00   Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

11.00  Монгол улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол

11.10  Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

11.20  Yндэсний Их Баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.30  Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа  /Шагайн асарт/

12.30  Шагайн харвааны хагас шигшээ харваа /Шагайн асарт/

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа /Сурын талбайд/

14.00 Хүй долоон худгийн  наадмын нээлтийн ажиллагаа /Хүй долоон худагт тусгай хөтөлбөрөөр /     

14.00-17.00  Их насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

14.30-17.30  Үндэсний сурын  хана харвааны адаг өрөг /Сурын талбайд/

16.20-18.00  Хүүхдийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-21.30  Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбайд/

21.00-23.00  “Улаанбаатарын үдэш” цэнгүүн   /Чингисийн талбайд/

23.00  Баяр наадмын ёслолын буудлага /Чингисийн талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим/

Долдугаар сарын 12

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан /Хүй долоон худагт/

08.00 Шагайн харвааны шигшээ харваа /Шагайн асарт/

07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг /Сурын талбайд/

9.00-11.00  Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.00-11.00  Хүүхдийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.30-12.30  Дааганы уралдаан /Хүй долоон худагт/

11.20-12.40   Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.20-12.40  Хүүхдийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

12.00-14.00  Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг /Сурын талбайд/

13.00     Шагайн харвааны харваачдад шагнал гардуулах ёслол /Шагайн асарт/

14.00-14.30  Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа /Сурын талбайд/

14.30-15.10  Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-15.30 Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан  сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.20-16.00  Хүүхдийн барилдааны тавын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.10-16.40  Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Ерөнхийлөгч Х.Баттулга  хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.20-16.40  Хүүхдийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.40-17.20  Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.30-17.40  Ерөнхийлөгч Х.Баттулга “Улсын начин”, “Улсын

харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.50-18.40  Хүчит бөхийн барилдааны наймын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.30-19.00  Хүүхдийн барилдааны долоогийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.10-19.20  Ерөнхийлөгч Х.Баттулга  “Улсын заан” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн  тэмдэг гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.20-19.50  Хүчит бөхийн барилдааны  есийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.50-20.00  Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.00  Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн

ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Ерөнхийлөгч Х.Баттулга хаана. /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

20.10 Үндэсний Их Баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн

 тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол

21.00-23.00  “Монгол сонгодог” үдшийн цэнгүүн   /Чингисийн талбайд/

Уяачдын наадмын хөтөлбөр,

Долдугаар сарын 13

7.00-9.20  Эрлийз морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан

13.00-13.05  Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.05-13.20  Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт

/тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20  Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30  Эрлийз дааганы уралдаан

14.20-14.30  Үндэсний Их Баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20  Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30  Урлагийн тоглолт

15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40  Урлагийн тоглолт

16.40-17.00  Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50  Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа

17.50-18.20  Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа

18.20-18.40  Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40  Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.

Наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөр,

Долдугаар сарын 10 /Хүй долоон худаг/

12.40-13.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

Долдугаар сарын 11

16.00-19.00  Холч морьдын уралдаан

14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

14.00  Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

08.30-09.00  Шүхрийн спортын буултын үзүүлбэр

07.00-18.40   “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/

23:00  “Улаанбаатарын үдэш” цэнгүүн

Долдугаар сарын 6-8 /Чингисийн талбайд/

10:00-23:00 ”Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам

Долдугаар сарын 12

23:00 “Монгол сонгодог“ үдшийн цэнгүүн

Үндэсний урлагийн их театр

Долдугаар сарын 5-15

18.00 “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Долдугаар сарын 11

18:00  Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт

Улсын филармони

07 дугаар сарын хоёронд

09:00 Морин хуур сонирхогчдын уралдаан /II шат/

19:00 Гадаад оролцогчдын тоглолт

Долдугаар сарын гурван

09:00 Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан /I, II шат/

19:00 Гадаад оролцогчдын тоглолт

Долдугаар сарын дөрвөн

09:00 Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан /III шат/

19:00 Морин хуурч Н.Жигжиддоржийн тоглолт

Түмэн эх чуулга

Долдугаар сарын 5-15-нд

16.00, 18.00“Монголын гайхамшигт урлаг” үндэсний язгуур урлагийн тоглолт

Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

Долдугаар сарын 10-18

09:00-18:00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын Уран зургийн галерей

Долдугаар сарын 5-16

09:00-18:00 Монгол Солонгосын залуу уран бүтээлчдийн  “Гранд Арт-10″ үзэсгэлэн

Монголын үндэсний музей

Долдугаар сарын еснөөс, наймдугаар сарын 25

09:00-19:00 “Бурханы шашны шүтээн сахиус” үзэсгэлэн

Богд хааны ордон музей

Долдугаар сарын 5-14

09:00-17:30 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Дүрслэх урлагийн музей

Долдугаар сарын 5-14

09:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Чойжин ламын сүм музей

Долдугаар сарын 5-9

20:00-00:00 “Шөнийн музей-2018”

Долдугаар сарын 9-15

20:00-23:00 “Монгол хувцасны нууц товчоо”


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин