• Эхлэл
  • Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл хуралдаж байна

Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл хуралдаж байна

2018/07/18

Налайх дүүргийн Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан яг одоо болж байна. Хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ч.Раднаабазар болон холбогдох хамтарсан багуудын төлөөлөл болох 30 гаруй хүн оролцон, хүүхдийн эхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, нэгдсэн төлөвлөгөөтэй болох, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгын дор хуралдаж байна.Дүүргийн Засаг дарга хурлыг нээж хэлсэн үгэндээ: 'Хүүхдийн эрхийг хангахтай, хамгаалахтай холбоотой хэд хэдэн хууль хэрэгжиж байгаа хэдий ч төдийлөн үр дүнтэй биш байгаа нь сүүлийн үеийн нийгмийг цочроогоод байгаа олон хэргээс дүгнэж болохоор байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах, хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас өнөөдрийн хуралдааныг зохион байгуулж байна. Эндээс нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, цаашид хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн хурлыг тогтмолжуулан, хаа хаанаа сэтгэлтэй, хяналттай, хариуцлагатай хүүхдүүдийнхээ төлөө үр дүнтэй хамтарч ажиллахыг хүсье' гэв. Дараагаар нь дүүргийн эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр 'Хүүхдээ сонсьё' аяны хүрээнд хүүхдүүдийн гаргасан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Прокурор, Цагдаа, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн салбараас тус бүр хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөнд тусгах санал, хамтын ажиллагааг сайжруулахад тулгамдаж байгаа асуудлыг тус тус хэлэлцүүлж байна. Хуралдаан хагас өдрийн туршид үргэлжилнэ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин