• Эхлэл
  • Монгол хүн Оросын гаальчид хахууль өгөхөөр завджээ

Монгол хүн Оросын гаальчид хахууль өгөхөөр завджээ

2018/07/19

Монгол улсын иргэн Уулын Алтайн гаалийн ажилтанд хахууль өгөхийг завдсаныха атөлөө ОХУ-ын хуулиар шийтгэл хүлээлээ хэмээн оросын Алтайн хязгаарын http://www.amic.ru хэвлэл мэдээлжээ.

Уулын Алтайн тээврийн прокурорын мэдэлснээр бол Монгол Улсын энэ иргэн тавдугаар сарын 30-нд хилийн "Ташант" боомтоор хил нэвтрэх үедээ Ташантын гаалийн салбарын орлогч даргад 500 ам.доллар өгч хахуульдахыг завдсан байна. Тэрээр мөнгөө гаальчийн ширээн дээр тавиад өөрийн"Тойота Альфард" авто машиныг Европын эдийн засгийн бүсийын орнууд руу нэвт рүүлэхийг хүсч, үүний шагнал гэсэн байна. Харин гаалийн орлогч дарга авлигыг нь аваагүй байна.

Шүүхээс Монгол Улсын иргэнийг 50 мянган рублиэр торгож, хахуульд өгөх гэж байсан мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:24 баримт.мн


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин