• Эхлэл
  • Москва хотын замын хөдөлгөөний урсгал 50 хувиар нэмэгдэнэ

Москва хотын замын хөдөлгөөний урсгал 50 хувиар нэмэгдэнэ

2018/07/26

Нийтийн тээврийн автобуснуудад зориулан замын зорчих хэсэгт тусгай зурвас гаргаж өгснөөр замын хөдөлгөөний урсгалыг 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой боллоо хэмээн Москва хотын Захирагчийн Зам тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Максим Ликтусов РИА Новости агентлагт мэдээллээ.

Нийтдээ долоон гудамжинд хоёр км орчим замд ийм зурвас гаргасан байна. Шинэ зурвасаар долдугаар сарын 23-наас эхлэн зорчиж байгаа бөгөөд нийтдээ 17 чиглэлийн автобус энэ зурвасаар явах юм. Энэхүү 17 чиглэлээр өдөртөө 150 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг байна.

“Судалгааны үр дүнд зайлшгүй шаардлагатай гудамжуудад нийтийн тээврийн зурвас гаргасан” хэмээн Захирагчийн орлогч хэлжээ.

Ингэснээр Москва хотын замын хөдөлгөөний урсгал 50 хувиар нэмэгдэх тооцоог хотын захиргаа хийжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин