• Эхлэл
  • “ЧУХАЛ 50 ХҮН” чухал асуудал хэлэлцэв

“ЧУХАЛ 50 ХҮН” чухал асуудал хэлэлцэв

2018/07/30

Энэ зуны онцлох үйл явдлуудын нэг нь Шангри-Ла зочид буудлын Нью-Йорк танхимд болсон “50 ЧУХАЛ ХҮН” номын нээлт /2018.07.08/ байлаа.

1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын нийгэмд гарсан бүх өөрчлөлт, шинэчлэл эл номын зочидтой холбоотой. Картын системд шилжиж, хүн амын дийлэнх нь өлсөж цангахыг үзсэн Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг эдгээр хүмүүсийн ажил, амьдралын замнал гэрчилнэ. Парламентад хамгийн олон жил сонгогдсон төрийн түшээ, онгоцны тасалбарын бизнесийг эхлүүлсэн, хувийн хэвшлүүдэд тамга үйлдвэрлэж эхэлсэн, анхны импортлогчид, экспортлогчид, хэвлэл мэдээлэл, энтертаймент салбарын манлайлагчид, үндэсний үйлдвэрлэлийн сэргэн мандалтад чухал контент санаачлагчид “50 ЧУХАЛ ХҮН”-д багтжээ.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, “Ням Ном” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “50 ЧУХАЛ ХҮН” номонд 10 сэтгүүлч ажилласныг онцолж дурьдах хэрэгтэй байх. Эко боловсролыг дээдлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Ням ном” хэвлэлийн газраас цаашид бүх л төрлийн ном хэвлэн нийтэлж, соён гэгээрүүлэх үйлсэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахаа мэдэгдсэн юм. Мөн “Ням ном” хэвлэлийн газарт тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэдгээ нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид мэдэгдэж байлаа.

Номын буян арвижих болтугай.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин