• Эхлэл
  • Д.Муратын шүүх хурал үргэлжилж байна

Д.Муратын шүүх хурал үргэлжилж байна

2018/08/08

Д.Бахытгүл гэх бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдоод байсан УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2018.08.08/ 09.40 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.

Шүүх хуралд яллагдагч Д.Мурат, хохирогч Д.Бахытгүл нар оролцож байна. Д.Мурат Д.Бахытгүл гэх бүсгүйг дарамталж, мөрдөж мөшгиж, чатаар зүй бусаар илгээж, гэрийнхнийг нь доромжлон, энэ бүхнээ зогсоохыг шаардаж очиход нь түлхэж цохьсон гэх мэт асуудлууд яригдаж байсан. Түүний Д.Бахытгүлд илгээсэн зураг сошиалаар тархсан. Гэхдээ Д.Муратыг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгаагүй. Шүүхэд ирүүлсэн заалтаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох 'Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах' гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байгаа аж.

Үүнд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 451-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалттай байдаг аж.

Тэгэхээр Д.Мурат бусдад хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байна. Үүнээс гадна уг мэдээллийг олон нийтэд хүргэсэн сэтгүүлчдийг бусдын нууцад халдсан хэргээр шалгаж буй. Харин сэтгүүлч иргэн Д.Бахытгүл олон нийтэд хандаж мэдээлж өгөхийг гуйн өөрөө хүсэлт гаргасан учраас баримтыг олон нийтэд дамжуулсан гэж байгаа. Д.Бахытгүлийг мөн Д.Мураттай тохиролцон хэргийг хаалгаж Казакстан руу дүрвэжээ гэсэн мэдээлэл гарч байсан юм.

А.Ану

Шүүх хурлын талаархи нэмэлт мэдээллийг дор дарж үзнэ үү. 

Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин