• Эхлэл
  • Архинаас болж амиа алдагсдын тоогоор Хятад тэргүүлжээ

Архинаас болж амиа алдагсдын тоогоор Хятад тэргүүлжээ

2018/08/30

Архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амиа алдагсдын тоогоор Хятад дэлхийд тэргүүлж байна хэмээн The Global Times мэдээллээ.

Ангаах ухааны The Lancet хэвлэлд бичсэнээр бол Хятадад 2016 онд архины хамааралтайгаар 709 мянган хүн нас барсны 59 мянга нь эмэгтэй байжээ.

Хоёрдугаар байрт Энэтхэг орж 290 мянган эрэгтэй, 42 мянган эмэгтэй архи согтууруулах ундаанаас болж амиа алдсан байна. Манай умард хөрш Орос нийт 223  мянган хүн архины улмаас амиа алдсанаараа гуравдугаарт жагссан байна. Энд 43 мянган орос эмэгтэй байна.

Харин Америкт 90 мянган хүн архинаас болж амиа алдсаны 19 мянга нь эмэгтэй хүн байна.

Судалгааны дүнд архи согтууруулах ундаа нь манай гаригийн хүмүүсийн эрүүл мэндийн бас нэг том асуудал болж байгаа гээд архи согтууруулах ундаа хэрэглэх, үүнээс болж амиа алдах явдал улам өсч хорт хавдраар нас барахаас илүүтэй сэтгэл түгшээх боллоо гэж тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ:24barimt.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин