ТАЗ:Ур чадварын шалгалт маргааш болно

2018.10.29

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД ӨРСӨЛДӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД:

 

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн  Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалт маргааш буюу 2018.10.30-нд болно. Иймд бүртгүүлсэн иргэд маргааш шалгалтандаа оролцоно уу хэмээн Төрийн албаны зөвлөлөөс анхааруулсан байна.

 

Үүнд:

-2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дор дурдсан цагийн хуваарийн дагуу Засгийн газрын 11-р байранд Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалтыг цахим хэлбэр (компьютер)-ээр авна:

-Зарласан хугацаанаас хоцорсон иргэнийг уг шалгалтад оруулах боломжгүй гэдгийг анхаарна уу.

-Ерөнхий мэдлэгийн шалгалт эхлэхээс 15 минутын өмнө бэлэн байна уу.

-Ерөнхий мэдлэгийн шалгалтад орох иргэн "Иргэний үнэмлэх"-тэйгээ ирнэ үү гэжээ.

Шалгалтад оролцох иргэдийн нэрсийг ЭНД дарж харна уу. 


ИХ УНШСАН
    Сонин хачин