• Эхлэл
  • 29:29 буюу Д.Хаянхярвааг огцруулах уу?

29:29 буюу Д.Хаянхярвааг огцруулах уу?

2018/11/13

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдөр /2018.11.12/ орчим хуралдаж, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах саналыг дэмжсэн билээ. Харин УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг намын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулахаар болсон.

Энэ дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагаас хуралдаж буй. Бүлгийн хуралдаанаар Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжсэн. Харин Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар огцруулах эсэхийг дөрвөн цаг гаруй хэлэлцэж, 20 гишүүн үг хэлж, эцэст нь /19.20 цаг/ санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 29:29 саналаар санал тэнцээд байна. Ингээд уг асуудлаар дахин санал хураалт явуулахаар болж байна. Хэрвээ дахин тэнцвэл хурал даргалагч асуудлыг шийдэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, хурал даргалагчийн саналаар хайнаа хагалах нь

Бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж байгаа учраас уг хурлыг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар даргалж байгаа юм. Дашрамд сануулахад ЖДҮ-ийн гэгдэх хэрэгт Я.Содбаатар бас холбогдоод байгаа юм.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Д.Хаянхярваа:Бүлгийн дарга байх эсэх нь надад сонин биш

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин