• Эхлэл
  • “Одонгоо” салоны ойгоор одод чуулна

“Одонгоо” салоны ойгоор одод чуулна

2018/11/27

Д.Одонгоо хэмээх нэрийг монголчууд тэр тусмаа рок, поп, соёл урлаг, бизнесийн салбарынхан, үс, гоо сайхандаа анхаарагч хэн бүхэн андахгүй. Тэртээх 1998 онд өөрийн “Видал” салоныг үүсгэн байгуулж, тухайн үедээ шинэ тулгар гэж хэлж болохоор байсан үс засалт, арчлал, имиж бүрдүүлэлтийн ертөнцийг шинэ шатанд гаргасан Одонгоо бүсгүйг Оддын үсчин гэж тодотгодог. Ерөөсөө түүгээр үс засалт, имижээ хийлгээгүй рок, попын одод байхгүй гэж хэлж болно. Тэгвэл домогт энэ бүсгүйн “Одонгоо” салоны 20 жилийн ойн баяр тун удахгүй болох гэж байна. Монголын рок, поп, соёл урлагийн бүхэл бүтэн нэг үеийн өнгө төрхийг тодорхойлогч бүсгүйн алдарт салоны ойгоор Монголын рок попын бүх оддын тоглолт болохын зэрэгцээ Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэрийг нэгэн тайзнаа амилуулах юм байна.

Нэгэнт Оддын үсчин хэмээх тодотголтойнх ирэх арванхоёрдугаар сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд болох түүний 20 жилийн ойн тоглолтод Бүх Одод чуулах нь тодорхой. Түүнээс гадна 20 жилийн ойд зориулан Д.Одонгоогийн шавь нарын үүсгэн байгуулсан 25 салон арванхоёрдугаар сарын 10-ны 11.00-14.00 цагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.  Д.Одонгоо анх “Видал” салоноо хоёр үсчин, нэг гоо сайханч, хоёр маникюрчинтэй нээж байсан бол одоо 14 үсчин зэрэг ажилладаг өндөр зэрэглэлийн Монгол Улсдаа нэр хүндтэй ОДОНГОО САЛОН  болж, өндөр зэрэглэлийн 12 салбар өрх тусгаарлаж, зуун зуун шавь нар нь энэ салбарт ажиллаж байна. 

Тэрээр ажлынхаа зэрэгцээ Урлах эрдэм дээд сургууль, Монголын тахир дутуу иргэдийн хөдөлмөр сургалтын төвд багшаар ажиллаж, 2017 оноос эхлэн ажлын байран дээрээ гоёлын үс засалт, үс тайралт зэрэг онол, дадлага хосолсон төрөлжсөн сургалтыг зохион байгуулж, одоогоор 15 дахь төгсөлтөө дүүргээд байна. Түүний олон зуун шавь нараас мастер үсчин  Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар нь Дэлхий, Ази, Европ тивийн аваргын болон Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аваргын олон удаагийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. 2016 онд БНСУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын 5 үсчин медаль хүртсэний 4 нь Д.Одонгоогийн шавь байсан юм.

Ийн Монголын оддыг гоёж, үс, гоо заслын салбарт од-мэргэжилтнүүдийг төрүүлэгч Оддын үсчин Д.Одонгоогийн салоны 20 жилийн ойн баяр нижгэр болох нь ээ. Амжилт хүсье.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

95229135 ,  95229165 , 80863626 утаснаас лавлаарай.

 

 

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин