• Эхлэл
  • Б.Баярсайханы ёс зүй

Б.Баярсайханы ёс зүй

2018/12/10

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн ярианы хит сэдвүүдийн нэг нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы бандаашны явдал болоод байна. Яамаараа Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, агаар салхинд гарахдаа хөгжөөнт тоглоомын үеэр эрхэм Төрийн нарийн бичгийн дарга бандаашаа тайлж өгч дэггүйтсэн байдаг. Энэхүү мэдээлэл сайтуудад гарсны дараа яамныхаа хэвлэлийн төлөөлөгчийг уг мэдээллийг бичсэн гэж хардаж, гүтгэсэн тухай мэдээлэл нь даарин дээр давс нэмж олон нийтийн сүлжээнд Б.Баярсайхан даргын бандаашны хэрүүл утгаараа газар аваад байна.

Үүнээс өмнө Б.Баярсайхан нь төрийн албан хаагчийн албан ёсны анкетаа худал хуудуутай бөглөсөн нь мөн л дуулиан тариад амжсан. Тэрээр 1991 онд Багшийн коллежийн Дуу хөгжмийн ангийг дипломын дээдтэй дүүргэсэнээ анкетан дээрээ Монгол Улсын Багшийн сургууль дүүргэсэн мэтээр бичсэн мөн 1999 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх сэтгүүл зүйн 6 сарын курс төгссөнөө Монгол Улсын Сэтгүүл зүйн сургууль төгссөн гэж мэдүүлсэн нь хэвлэлийнхний хурц хараанд олзлогдоод байгаа юм.

Анкетыг нь үзвэл тэрээр 1999-2002 оны хооронд гадны 4 сургууль төгсч амжжээ. Үнэн бол үнэхээр гайхалтай өндөр боловсролтой гэж ойлгохоор. Үүний тулд төгссөн сургуулиудынхаа дипломуудыг олны өмнө дэлгэх хэрэгтэй л дээ. Үгүй бол угийн өөнтөгч олон нийт Б.Баярсайхан даргад “курсжав” нэр өгөөд амжсан, бандааш хочинд нь энэхүү таагүй хоч бас нэмэр болох вий. Энэ тухайд эрхэм төрийн нарийн бичгийн дарга нэгийг бодож буй биз ээ.

Ер нь бол төгссөн курсүүдээ эгнүүлж бичээд төрийн яамны нарийн бичгийн дарга болчихдог бол цаашид төрийн албанд ийм муу зуршил хэвшил болох хор уршигтай. Нөгөөтэйгүүр төгссөн сургуулиа төрийн албан хаагчийн анкетан дээр худал, ташаа мэдүүлнэ гэдэг төрийн өндөр албан тушаалтан тэр тусмаа Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргад байж боломгүй ёс зүйгүй үйлдэл. Шуудхан хэлэхэд Б.Баярсайхан дарга төрийг хуурч, доромжилсон гэж үзнэ. Үүн дээр бандаашны хэрэг нэмэгдвэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болж байгаа юм.

Уг нь ёс зүйн босго, тотго, ёс зүйн цэвэр ариун байдал гэдэг бол алив төрийн дархлаа, эрхэмсэг оршихуй билээ.  

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургуулиасаа ичдэг үү

Матрын булан: Хүүхдийн театрт бандаашаа тайлсан Төрийн нарийн бичгийн дарга


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (18)

  • Оч
    Ёстой ичих нүүр алгаа. Ганц ч хүн энэ авгайг сайнаар хэлдэггүйн билээ.
    2020 оны 03 сарын 27
  • Ж.АРИУНСАНАА
    ИЙМ ТЭНЭГҮҮД ДҮҮРЧЭЭД ГАДААД ЯВАХ ГЭЖ БАЙГАА ОЮУТНУУДАД ГАЙ БОЛЖ СУУДАГ БАЙХ НЬ БАЙНАШДЭЭ НОВШ ГЭЖ.
    2018 оны 12 сарын 12
  • Зочин
    Ийм тэнэг юм нэг мал нь бичнэ.баахан малнууд дагаж хөөрнө.
    2018 оны 12 сарын 12
  • amra
    dvv ni shvdenz zurj bieye venelne, egch ni bandaashaa tailj bieye vnelne yan daa
    2018 оны 12 сарын 12
  • Зочин
    МАН ынхан ЖДҮ ийн хажуугаар бандаашны асуудал ихтэй хүмүүс юмаа эр эмгүй
    2018 оны 12 сарын 12
  • GUANJU
    JUNGAA YAASHKA
    2018 оны 12 сарын 12
  • Зочин
    гоё бүсгүй схан л эмэгтэй бн нэгэндээ урам хайрлаж сур
    2018 оны 12 сарын 12
  • Zochin
    hedii hamt oloniihoo dund byatshan degguitel baij boloh ch bandaashaa tailj shideh ch erhelj bgaa alban tushaaliinhaa ner hundee bodson ch arai denduu gehees oor yu gehev. Ter tusmaa emegtei hun. UIH-iin gishuun bsan Erdenechimegtei adil bolj dee. Ter huuhen arhi tamhi seks hochtoi bolson bol ene huuhen bandaash hochtoi bolj dee. Er bandaashaa olj naizlah bolj dee
    2018 оны 12 сарын 12
  • ЭНГИЙН ХҮМҮҮС ИЙМ БАЙДАГГҮЙ Л ДЭЭ
    ОЛОН НИЙТИЙН ДУНД БАНДААШАА ТАЙЛААД ХАЯЧИХСАН ХҮН ЧИНЬ НЭЭРЭЭ Л НЭЭЛТЭЙ БАЙХААС ЯАХАВ
    2018 оны 12 сарын 12
  • Зочин
    Bandaash Gantulga gedeg bsan nemeed bas benz bandagtai emee nemegdbee kkk
    2018 оны 12 сарын 12
  • zochin
    өөрөө ухамсраараа ажлаа өгчхөөсэй билээ.Бас ЖДҮ тэй холбогдоо биз дээ Албан тушаалд ч мөн иа дуртай юм.Хүрэлсүхээ төрийн нэрийг гутаасан иймэрхүү хүмүүсээсээ яаралтай салаач.
    2018 оны 12 сарын 12
  • irgen
    iim yumnuudaar turiin ajliig hiilgehee bolih heregtei!!!turiin alba gedeg iim shalidir hymyysiin aJIL BISH!!HURDHAN ZAILUULAACHEE!!!
    2018 оны 12 сарын 12
  • зочин
    удирдах хүн юм чинь хамт олонтойгоо нээлттэй байж сайхан уур амьсгал бүрдүүлье гэж бодоо шүү дээ. эсвэл дугарахгүй, уухгүй бүх юмыг хянаад ярвайгаад суух байсан юм уу. бүсгүйчүүд дандаа нэг нэгэндээ атаархаж хэл ам дагуулах юм. агуу байцгаая л даа. зарим юмыг хараагүй, дуулаагүй, үзээгүй өнгөрүүлэж сурах хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 12
  • зочин
    Цогзолмаагийн ,хор ,гүйж байна ,даа. Ми.Энхболдын ,араншин.
    2018 оны 12 сарын 12
  • и
    Боловсролын яаманд Амаржаргалан мэтийн Миеэ, Бадамжунай нарын бууны ноход царайлсан дарганцарууд олон бий, Зайлуулах хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 12
  • зочин
    Боов Оюунчимэг сайд болох гэж ѳрсѳлдѳгчѳѳ хѳлсний бичээчдээрээ намнуулаад нѳгѳѳдѳх нь олон сургууль тѳгссѳн ѳндѳр боловсролтой хүн болж харагдах гэж худлаа анкетаа бѳглѳж тэнэгтээд алалцаж байна даа чааваас
    2018 оны 12 сарын 12
  • Зочин
    Курс, коллеж, дээд, их сургуулийг ялгадаггүй хүн яаж боловсролын салбарийн тэргүүн байдаг юм хөгжилтэй бандааш вэ?
    2018 оны 12 сарын 12
  • Зочин
    Яахав дээ. Хүн л юм чинь жаахан хөгжилдөө л биз. Нээлттэй бөгөөд, хөгжилтэй, энгийн л хүн байна шүү дээ. Нэг их сүр болоод байх юм юу байнаа. Хаантан шалдан байна гэсэн онигоо хүртэл байдаг биз дээ.
    2018 оны 12 сарын 12
Сонин хачин