• Эхлэл
  • Ж.Мөнхбат: Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө

Ж.Мөнхбат: Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө

2019/01/11

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Жагсаал зохион байгуулсан гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалын үеэр цуст мөргөлдөөнд дуудаж, хүн, цэрэг хүчнийхнийг бэлдсэн зэргээр мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийг эрс няцааж байна. Жагсаал цулаан зохион байгуулах асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёр огт оролцоогүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн шүү. Өчигдрийн жагсаалд 200 байтугай хоёр хүн аваачиж оролцуулаагүй.

Нийгэмд жагсаал цулаан хийдэг. Тэр нь буруудаад ирэхэд буруугаа бусдад нялзаах гэж оролддог байдал газар авлаа. Өвчтэй, солиотой нь мэдэгдэхгүй юм ярьдаг боллоо. Дээр нь сүүлийн үед улстөрчид өөрийнхөө хувийн эрх ашиг, хувийн бизнесийн төлөө хийсэн үйлдэл, алхмынхаа төлөөсийг төлөх гэж чичирч гүйдэг болжээ. Тэдний нэг нь Л.Болд гишүүн гэж харж байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байхад чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой их хэмжээний мөнгөний асуудлыг ярьсан. Тэрнээс өмнө УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ асуудлаар мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан" тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн юм байна лээ. Нийтдээ 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан.

Жижиг банкуудтай харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агцууд хийжээ. Тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна. Өнөөдөр цэрэг хөдөлгөх эрх мэдэл Засгийн газар, Батлан хамгаалийн сайдад байгаа. Цагдаа, Тагнуул Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр жирийн нэг УИХ-ын гишүүн би цэрэг, цагдаа, цуглуулж, зэвсэгт мөргөлдөөнд яаж хүргэх юм бэ гэж би Л.Болд гишүүнээс коридорт тараад асуусан. Тэгсэн Тагнуулын нэр бүхий хариуцлагатай хүмүүс ийм мэдээлэл өгсөн гэж ярьсан. Би өнөөдөр энэ асуудлаарТЕГ-аас албан ёсны тайлбар шаардсан бичгээ явуулна. Мөн Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө” гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин