• Эхлэл
  • Улс төр
  • Хүүк халааснаасаа Г.Занданшатарын нэрийг сугалж гаргалаа

Хүүк халааснаасаа Г.Занданшатарын нэрийг сугалж гаргалаа

2019.01.31

М.Энхболд огцорсноос МАН-ынхны хувьд дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэсэн марофон эхэлж, олон ч хүний нэр яригдсан. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэхээр болсон байна. Үүнээс өмнө Г.Занданшатар Ерөнхий сайд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн өрөөгөөр гүйх шахам дуудагдаж, ордны коридороор нисгэж явна гэсэн мэдээлэл гараад байсан. Ингэсээр эцсийн мөчид У.Хүрэлсүх Г.Занданшатарын нэрийг намынхандаа тулгах бололтой. Өнөөдөр 15.30 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Үүгээр УИХ-ын даргыг нэрийг эцэслэж, маргааш өглөө өргөн мэдүүлэх бөгөөд сар шинийн өмнө шинэ спикертэй болно гэсэн “төлөвлөгөө” биелэх нь ээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:15:50. МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан эхэлж, Г.Занданшатарын нэрийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн дунд санал хураалт явагдана гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн байна. 


ИХ УНШСАН
    Сонин хачин