
Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 78 орны 6800 мян.иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оныхоос 9 орноор, ажиллагсад 1200 мян.хүнээр буурсан гэж Үндэсний статистикийн хорооны тайланд бичсэн байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагчдын 35.4 хувь нь БНХАУ-ын, 23.0 хувь нь БНАСАУ-ын, 8.3 хувь нь ОХУ-ын, 6.7 хувь нь БНСУ-ын, 4.2 хувь нь АНУ-ын, 3.4 хувь нь БНСВУ-ын, 19.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байгаа бөгөөд энэ нь өмнөх оныхоос БНСВУ-ын иргэд 49.6 хувь, БНАСАУ-ын иргэд 14.7 хувь, БНХАУ- ын иргэд 13.3 хувь, БНСУ-ын иргэд 11.7 хувь, АНУ-ын иргэд 11.3 хувь, ОХУ-ын иргэд 5.4 хувиар буурчээ.
2015 онд Монгол улсад хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийн 1891 нь буюу 28.0 хувь нь барилгын, 1445 буюу 21.4 хувь нь уул уурхай, олборлолтын, 951 буюу 14.1 хувь нь боловсролын, 924 буюу 13.7 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 724 буюу 10.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 825 буюу 12.1 хувь нь бусад салбарт ажиллаж байв.
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here


Сэтгэгдэл байхгүй байна