Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Нэр бүхий улстөрчид “МоАН Санаачилга” нэртэй бие даасан байгууллага байгуулснаа зарлалаа.
Шинэ байгууллагынхан өнгөрсөн баасан гаригт гишүүдийнхээ анхны хурлыг хийж, “МоАН Санаачлага”-ын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Болдыг сонгосон байна.
Мөн Л.Болдын санал болгосноор Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгож, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх, экс гишүүн Б.Батбаатар нарын 21 хүнийг Удирдах зөвлөлдөө сонгожээ.
Хуралдаанд 100 хүн оролцсон гэж мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар санаачлан Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлон томъёолох хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хэлэлцүүлэг өргөжин тусдаа бие даасан байгууллага байгуулсан гэж албан мэдээнд өгүүлсэн байна.
“МоАН Санаачлага”-ын Ерөнхийлөгч Л.Болд байгууллагаа “Ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага” хэмээн тодорхойлсон ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрмэндээ тусгаснаас үзэхэд цаашид улстөрийн хүчин болохыг үгүйсгэхээр байна.
Ийн санаачлагч, зохион байгуулагчид нь дан Ардчилсан намын тэр дундаа УИХ-ын гишүүд, экс гишүүд тэргүүтэн байгаагаас АН-аас салан тусгаарлаж шинэ нам байгуулах гэсэн эхний алхам гэсэн таамаг дэвшүүлж болохоор.
Гэхдээ үүнийг улстөрийнхөн одоохондоо Ардчилсан намд шинэ фракци үүссэнийг зарлаж буй хэрэг гэж үзэж байгаа аж.
А.АНУ
Холбоотой мэдээллийг эндээс уншина уу.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна