• Эхлэл
  • Тавантолгойн ЦС-ын тендерт “Marubeni” ялав

Тавантолгойн ЦС-ын тендерт “Marubeni” ялав

2016/02/29

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Өмнөговь аймагт байрлах Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад Японы "Marubeni" яллаа. Төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийн сонгох шалгаруулалтад бие даан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP-Independent Power Producer) 25 компанид санал хүргүүлснээс 10 компани төсөлд оролцох сонирхлоо илэрхийлснээс нэр бүхий дөрвөн компанид Техникийн болон Арилжааны ажлын даалгавар хүргүүлээд байсан юм. Ингээд үе шат бүхий сонгон шалгаруулалтаар Тавантолгой Цахилгаан станцын төслийн Удирдах хороо хоёрдугаар сарын 28-нд Японы "Marubeni"-г шалгаруулсан байна.

Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллав. 

“Марубени” корпораци нь дэлхийн 22 оронд нийт 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч компани юм.

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станц байгуулахаар 2013 оноос Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан ажиллаж буй.

Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж нь байгаль орчин нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, нүүрс,  ус, агаарын чанар гэх мэт 20 гаруй судалгаа, мөн Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ гэх зэрэг 15 гэрээний төсөл, нийт 5000 гаруй хуудас бүхий олон улсын стандарт, шаардлагыг хангасан баримт бичгийг боловсруулж дуусгаад байгаа юм.

Төслийн техникийн зөвлөхөөр Австралийн "WorleyParsons", санхүүгийн зөвлөхөөр Японы "Sumitomo Mitsui Banking Corporation" , хуулийн зөвлөхөөр АНУ-ын "Shearman & Sterling" ажиллаж байгаа бөгөөд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Английн "Mott MacDonald" компани хийж гүйцэтгэх юм.

Англи эхийг энд дарж уншина уу.

For English version please click here

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин