Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Товчхондоо ХҮН-ын бужигнаан гэмээр үйл явдал үргэлжилж байна. ХҮН-д элсэж буйгаа албан ёсоор зарлаад хоёр сар болж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намынхан нь огцруулж буйгаа мэдэгдсэн. Түүний араас ХҮН намын Н.Бат-Оргил, О.Алтангэрэл нар гуравдугаар сарын 2 буюу өчигдөр хуралдсан тус намын Төв хорооны хурлыг хууль бус гэж зарлаж эхлэв. Харин хууль ёсны дагуу хуралдаж, С.Ганбаатарыг намын даргаасаа огцруулж Б.Найдалааг сонгосон хэсгийнхэн хурал хууль ёсны бөгөөд Төв хорооны 58 гишүүнээс 30 гишүүн оролцсон гэж мэдэгдэж байгаа юм.
Харин өнөөдөр С.Ганбаатарын талынхан гэгдэх хэсэг хүмүүс мөн намын Төв хорооны хурал зарлан хуралдуулж, Б.Найдалааг намын дэд даргаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл гарлаа. Тэд мөн Төв хорооны албан ёсны хурал болсон гэж байгаа боловч нөгөө талаас хууль бус гишүүд бүрдүүлэн хурал хийлээ гэж үзэж байгаа аж.
Харин С.Ганбаатарын талынхан намын Төв хорооны гишүүдээ шинэчлэн сольсон гэсэн бас нэг маргаан дэгдэхээр болоод байна. Төв хорооны гишүүдийг өөрчилсөн гэдэг нь ч мөн хуулийн хүрээнд маргаан дэгдээх бололтой. Одоо тэгэхээр С.Ганбаатар ямар тайлбар, мэдэгдэл хийх нь бараг тодорхой. Гэвч хоёр хурлын аль нь хууль ёсны талаар маргаан үргэлжлэх бололтой.
Энэхүү маргаантай асуудлуудын талаар өнөөдөр Төв хорооны хурлаа хийсэн гэх хэсгийнхэн 11.30 цагаас хэвлэлийн бага хурал хийнэ гэж зарлаад байна. Мөн өчигдөр албан ёсоор хурал хийсэн гэж байгаа Төв хорооныхон ч хариу мэдэгдэл хийх бололтой.
А.Ану
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Хэвлэлийн бага хурлын талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
С.Ганбаатбар би аз жаргалтай байна
Сэтгэгдэл байхгүй байна