Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Жил бүр болдог Монголын эдийн засгийн форумын эхний өдөр буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Ч.Сайханбилэгийн зарим хүмүүсийн нэр цохон хэлсэн энэхүү үг олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ /Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг энд дарж уншина уу/
Тэгвэл өнөөдөр тус форумд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
Ц.Элбэгдорж:Бид үнэн замаар явж байна
Жил бүхэн энэ эдийн засгийн чуулгандаа бид цуглаж тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж ямар шийдэл байж болох вэ гэж ярилцдаг. Мэдээж төр засагтаа хандаж шүүмжлэлтэй үгээ хэлдэг Монголчууд ерөнхийлөгчөө хараад шүүмжлэлээ, санал бодлоо хэлдэг .
Ингэж байж бид хамтаараа явахх чиг хандлагаа тодорхойлно Энэ жилийн чуулганы онцлог нь дөрвөн жилд нэг болдог сонгуулийн улиралтай давхцаж байна. 90 хоногийн дараа Монголын Их Хурлын сонгуулийн дүн гарах юм. Монголын ард түмэн 90 хоногийн дараа хэнийг сонгосон бэ гэж харна.
Тийм болохоор энэ чуулган дээр ярьж хэлж байгаа бүхэн ирэх дөрвөн жилд төр барих хүмүүсийн чихэнд хүрээсэй гэж бодож байна. Ихэнх хүмүүсийн амьдрал хүнд байна. Би 4-5 жилийн өмнө хэлж байсан “Улс төр хийдэг нь улс төрөө хий, эдийн засгаа хөгжүүлдэг нь эдийн засгаа хий” гэж.
Хэрэв миний сануулсныг хийж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан, улсын төсөв өргүй байх байсан. Том төслүүд хөдлөөгөөгүйгээс болоод олон хүн ажилгүй орлогогүй болсон Үүнийг би Монгол Улсад учирч буй хохирол гэж үзэж байгаа юм. ААН-ы байдал сайн биш байна, мөнгө алга л гэж байна.
Хэрэв бид түүхий эдийн үнэ өндөр байх үед экспортоо хийгээд байсан бол ингэхгүй байсан Бид бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж чадсан бол дахин, дахин ирдэг энэ хямралд өртөхгүй байсан гэж бодож байна. Монголд боломж олон олдоггүй юм аа Монголчууд аманд орсон шар тос нэрлэдэг Монголчуудын тамын тогооны үлгэрийг ломбарданд тавих юмсан гэж би өчигдөр бодсон. Хоёр дахь шалтгаан бол хариуцлагын тогтолцоо. Улстөрчийн өгөх шалгалт бол хариуцлагын шалгалт. Энэ бол улс төрчийг шалгадаг зүйл гэж би хардаг.
Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Хуулийг завшуулдаггүй, гэхдээ хүнийг хэлмэгдүүлдэггүй тийм л хуулийн тогтолцоотой болох ёстой.
Сонгуультай холбож хэлэхэд сонгуульд орж байгаа намуудаас тодорхой асуултуудыг асуух хэрэгтэй. Намууд улс төрд нээлттэй болж чадах уу, хууль зөрчвөл тэр намуудыг татан буулгадаг тийм хуультай болж чадах уу.
Дээрээсээ толгой нь өтсөн учраас Монголын нийгэм нилээн хүнд байдалд орчихоод байна.
Монгол Улсын рейтинг унасан бол Засгийн газартай, Сангийн сайдтай нь шууд хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бүхнийг хуульчлах хэрэгтэй. Манай сонгууль хуучнаараа болж байна. Монголын улс төрийг хоёр юм алдаг.
Би энд мөнгөний асуудлыг онцолмоор байна Монголын эдийн засаг мөнгөөр дутаж байна. Энэ санхүүгийн зах зээлээ чөлөөлөхгүйгээр, зөв зах зээл бий болгохгүйгээр эдийн засгаа сайжруулахгүй ээ.
Бизнесийн даатгал, моргейжийг бий болгох хэрэгтэй. Санхүүгийн либеральчлалыг явуулах хэрэгтэй. Би урагшилна гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл энэ нээлттэй нийгэм. Бүгдээрээ ярилцья.
Бид үнэн замаар явж байгаа гэж бодож байгаа.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна