Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар болон АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба (БАА) хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх М.Есөнмөнх нар болон АСЕМ-ын БАА-ны ажилтнууд, их, дээд сургуулиудын захирал, удирдах ажилтнууд оролцлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “АСЕМ нь Европын 30, Азийн 21 улс, олон улсын хоёр байгууллага, нийтдээ 53 субъект багтсан нэр хүнд бүхий олон улсын байгууллага юм. АСЕМ-д дэлхийн нийт хүн амын 60 хувь, дэлхийн эдийн засгийн 58 хувь багтсан байдаг. АСЕМ-ын үйл ажиллагаа нь улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын гэсэн гурван чиглэлтэй.
Монголд хийх арга хэмжээний үеэр 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт, 20 жилийн ой нь давхцаж байгаа. Хоёр жилд нэг удаа уулзалт болдог. Нэг нэг улсад ээлжлээд явах юм бол 100 жилд нэг л удаа нэг гишүүн оронд болохоор байгаа. АСЕМ-ын чуулганы хүрээнд ирэх 4 дүгээр сараас эхлээд 7 дугаар сарын 16 хүртэл 10 том арга хэмжээ болно. Эдгээрт 4000 гаруй зочин, төлөөлөгч, 800-1000 орчим сэтгүүлч ирнэ.
Аливаа ажлыг бүгдээрээ хамтарч хийдэг. Энэ ажлыг Монголын их, дээд сургуулиуд маань дэмжээч гэж хүсч байна. Их, дээд сургуулиудыг сайн дурын үндсэн дээр, сайн оюутнуудаа сонгож, сайн дурын багт ажиллуулахыг хүсч, урьж байна. Сайн дурын ажилд нийтдээ 1200-1500 шигшмэл оюутан хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.
Сайн дурын ажил хийх оюутнууд АСЕМ-ын зочдыг угтах, үдэх, баримт материал тараах, сэтгүүлчдэд туслах, хэрэгтэй үед хэлмэрчлэх, шаардлагатай үед ачаа бараа зөөлцөх, замын хөдөлгөөн зохицуулах зэрэг ажилд туслах ажээ. Ажиллах оюутнуудад сэтгэл, зүтгэл, сахилга, хариуцлага хамгийн чухал гэдгийг мөн онцолж байлаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар “Хэвлэл, мэдээллийн байгууллагууд АСЕМ-ын төлөө хамтарч ажиллахаа мэдэгдэж хамтарсан арга хэмжээ зохион байгуулж, Санамж бичиг байгуулсан.. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр хөршөө урьж улс орноо дэлхий дахинд таниулж байсан бол одоо хоёр тивийг урьсан том арга хэмжээ зохион байгуулахаар болоод байна.
Тухайн үед Монголд АСЕМ-ыг хуралдуулахаар болсон нь Монголд улс төрийн олимпийн эрх авсантай дүйх явдал боллоо гэж хэлж байсан. Хэвлэл, мэдээллийн ажилтнууд АСЕМ-д нэгдэж ажиллахаар болсны дараа 3 дугаар сарын 16-нд дэмжигч байгууллагуудын хандивын үдэшлэг болсон. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжихээ илэрхийлж, нийт дүнгээрээ нэг тэрбум 500 сая төгрөгийн эфирийн цаг, сонины талбайгаа хандивлахаар болсон. Үүнтэй адилхан та бүхэн бидэнд оюутнуудаараа хандив өгөөч гэж урьж байна” гэлээ.
Сайн дурын ажилд оролцох оюутнуудыг сургуулиудаар нь дамжуулан АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба бүртгэж авах бөгөөд гадаад хэлний зохих мэдлэгтэй, бие бялдрын хувьд эрүүл саруул, сахилга бат, ёс суртахуунтай, хамгийн гол нь олон улсын арга хэмжээнд ажиллах чин эрмэлзэлтэй байх шаардлага тавьж байгаа юм. Бүртгэсэн 1500 оюутнаа 4 чиглэлээр сургалтад хамруулж, ялгах тэмдэг, хувцас, хэрэгслээр хангана.
Сайн дурын ажилд оролцуулснаар ямар нэг цалин хөлс олгохгүй ч хүн бүрт өврийн дэвтэр нээж, хийсэн ажлыг нь тэмдэглэн баталгаажуулж өгөх юм. Энэ нь цаашдаа тухайн оюутанд мэргэжлээрээ ажилд орох, олон улсын арга хэмжээнд оролцох зэрэгт үзүүлэлт болно гэж үзэж байгаа аж. Үүнийг үндэслэн сургуулийн захиргаанаас кредит цагаар тооцох гэх мэт урамшууллын хөшүүрэг ч байж болохыг санал болголоо. Хэлэлцүүлгийн төгсгөлд их, дээд сургуулиудын удирдлагууд сонирхсон асуултдаа хариулт авч, АСЕМ-ын үйл ажиллагаанд оюутнуудынхаа хүчээр хамтарч оролцоно гэдгээ илэрхийллээ.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна
hii Hooson mengenii garlaga yamar ch asuudal shiiddeggui shuu dee