• Эхлэл
  • 2-3 км тасарсан Туул гол хэзээ сэргэх вэ?

2-3 км тасарсан Туул гол хэзээ сэргэх вэ?

2016/04/15

Туул гол Сонсголонгийн гүүрний орчимд тасарсан тухай сүүлийн үед ихээр ярих болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Туул гол хэд хэдэн газарт 2-3 км тасарсан хэмээн “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн мэдээллээ. Яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй тасарчээ.

Энэ нь нөгөө л барилгын болон хайрга дайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал, шар устай холбогддог аж. Энэ асуудлыг сүүлийн хэдэн жил эрчимтэйгээр хөндөн тавьж байгаа ч Туул голын орчим дахь лицензийн тоо энэ жил ч нэмэгдсэн хэмээн хөдөлгөөнийхөн мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Туулын орчимд 60 гаруй лиценз олгосон гэв. Лицензийн дийлэнх нь дайргынх юм байна. Гэвч энэ жил л гэхэд 11 лиценз шинээр нэмэгдсэн хэмээн хөдөлгөөний зохицуулагч мэдэгдэв.

Үүнээс гадна зуны улиралд иргэдийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай голын эрэг орчим хог хаягдлаар дүүрдэг. Мөн машин, хувцас угаах зэргээр голыг бохирдуулж байгаа нь дээрх байдал үүсэхэд нөлөөлж буй хэрэг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна