• Эхлэл
  • Төлбөрийн тэнцлийн 2015 оны жилийн эцсийн гүйцэтгэл

Төлбөрийн тэнцлийн 2015 оны жилийн эцсийн гүйцэтгэл

2016/05/05

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Энэхүү гүйцэтгэлийг 3-р сарын 7-ны өдөр танилцуулсан жилийн урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 98.0 сая ам.доллараар, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг 32.5 сая ам.доллараар тус тус буурч, алдаа ба орхигдуулга абсолют утгаар 65.6 сая ам.доллараар өссөн өөрчлөлт гарлаа.

Дээрх өөрчлөлт нь төлбөрийн тэнцлийн улирлын гүйцэтгэлд i) тайлан мэдээгээ дутуу ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээг нөхөн оруулсан, ii) алдаатай мэдүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээг жилийн эцсийн байдлаар дахин хянан шалгаж залруулсан, iii) төр, хувийн хэвшлийн байгууллагуудын жилийн эцсийн тайлан, мэдээ гарснаар холбогдох дүнг шинэчилсэн, iv) түүвэр судалгааны таамаг тооцоог жилийн эцсийн байдлаар тооцсон, v) шинээр илэрсэн нөхцөл байдал, мэдээллийн дагуу залруулга, тохируулгыг хийсэнтэй холбоотой байна.

Гол үзүүлэлт

Урсгал тэнцэл 469.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 67%-иар буюу 935.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 19%-иар өсч 1,177.9 сая ам.долларт, үйлчилгээний худалдааны алдагдал 45%-иар буурч 856.9 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ.

Үйлчилгээний алдагдал өнгөрсөн жилээс 696.3 сая ам.доллараар буурсан нь (i) барааны импортын бууралттай холбоотойгоор тээврийн зардал буурсан, (ii) жуулчдын тоон өөрчлөлтэй холбоотойгоор аяллын нийт орлого өсч, зардал буурсан, (iii) гадаадаас авах мэргэжлийн зөвлөх үйлчилгээний зардал буурсан зэрэгтэй холбоотой байна.

Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 381.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 64%-иар буюу 680.2 сая ам.доллараар буурсан байна. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оноос 60%-иар буюу 165.8 сая ам.доллараар, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэр 129%-иар буюу 526.4 сая ам.доллараар тус тус буурснаар тайлбарлагдаж байна.

Бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэр 2014 онтой харьцуулахад нэлээд буурсан нь Хөгжлийн банкны гадаад зээлийн санхүүжилт буурч, аж ахуйн нэгж байгууллагууд худалдааны зээлийн өр төлбөрөө эргэн төлсөнтэй холбоотой байна.

Эх сурвалж: Монголбанк

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна