• Эхлэл
  • Бие даагчид дундах сүрэг ХҮН

Бие даагчид дундах сүрэг ХҮН

2016/05/12

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэрс албан бус байдлаар гарч эхэллээ. Уг нь хуульд зааснаар бол нөгөөдөр буюу энэ сарын 14-ны 17.00 цаг гэхэд бие даагчид нэр дэвшүүлэх бичиг баримтаа сонгуулийн хороонд өгөх ёстой. Гэхдээ “сонор” бие даагчид хуулийн эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд аудитын байгууллагад нэрсээ өгсөн учраас энэ тархаад байгаа нэрсийг бараг бүгд гэж тодорхойлж болно.

Одоо тэдний хувьд бусад бичиг баримтаа бүрдүүлэх ёстой. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн хувьд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гэнэт гарснаар 801 дэмжигчийн гарын үсгийг цуглуулж ч чадахгүй, тойргоо ч эцэслэн сонгож чадахгүй байдалд ороод байгаа юм. Үүнд намууд энэ сарын 23-н гэхэд эцсийн байдлаар нэр дэвшүүлж дуусах ёстой.

Тэдний нэр дэвшүүлэлтээс үүдээд бие даагчид тойргоо сонгох бас нэгэн тактик байж болох. Учир нь энэ жил дээр дурдсан Цэцийн гэнэтийн шийдвэрээс болж жижигсгэсэн тойргоор сонгууль явуулах болсноос болж, жижиг тойргоо сонгох шаардлагатай байгаа.

Түүнээс гадна нэр дэвшигчдийн ижил тэнцүү байдлыг хангах үүднээс дөрөвдүгээр сарын 23-наас бие даагчдад дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах бланкийг өгөх учраас бие даагчид дөрөвхөн хоногийн дотор 801 хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай болсон. Үүнийг бие даагчдыг хугацаагаар шахамдуулах хоёр намын бас нэг бодлого гэж тэд бухимдаж байгаа юм.

Энэ жилийн хувьд түүхэнд байгаагүй их буюу 89 бие даагч нэр дэвших материалаа бүрдүүлээд байгаа. Эдний дундаас дуучин Нара, сүүлийн үед сенсаци болгоны араас хуулийн зүйл заалт хэлж тайлбар тавих болсон өмгөөлөгч Г.Батбаяр, алдарт Арго багш, "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний П.Шинжээравдан, МАН-д орж нэг хэсэг манаргасан Хүний эрхийн хуульч М.Ичинноров, цөмийн эсрэг тэмцэгч Ж.Ганбаатар, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, "Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, "Шударга шvvх" ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт, Ахмадын холбооны гэгддэг Г.Баасан, Дамбын Хишигжаргал гэгддэг “сайн эр” гээд содон нэр дэвшигчид бий.

Түүнээс гадна Монгол банкны Ерөнхийлөгч Пүрэвдоржийн хүү Хангал, өмнө нь МАН-ын маш том хандивлагч байсан гаалийн гэгддэг Ш.Адьшаа гээд цааш нарийвчилбал сонирхолтой нэр дэвшигчид олон гарах байх.

Энэ жилийн бие даагчдын бүлийг нэмэх болсон бас нэг том шалтгаан нь дотроо маргаантай байсан ХҮН намынхан. Тэд нам нь сонгуульд бүдрэхийг урьдчилан тооцоолсон байсан бололтой, бүгд давхар бие даан нэр дэвшихээр материалаа бүртгүүлсэн байжээ. Ингэснээр 89 бие даагчийн 22 нь ХҮН намынхан болоод байгаа юм. Гэхдээ эдгээрийн зарим нь Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс ч бий гэнэ. Ингээд бие даан нэр дэвшигчдийн жагсаалтыг шинэчлэн хүргэж байна.

А.АНУ

Д/д

ОВОГ                            НЭР

Тайлбар

ТОЙРОГ

1

Манжаа                       Ичинноров

МАН

СБД

2

Цэдэвсүрэн                  Эрдэнэсайхан

 

СБД

3

Цэрэндамба              Баярхүү

 

СБД

4

Наранцэцэг             Жамбалдорж

 

СБД

5

Чимэд                      Гомбосүрэн

 

СБД

6

Наранбаатар              Түвшинжаргал

 

СХД

7

Моонон                   Батлхагва

 

СХД

8

Даваачулуун             Батболд

 

СХД

9

Дуламбазар           Төмөрпүрэв

 

СХД

10

Түмэн-Ойлоо              Цоож

 

СХД

11

Пүрэвдорж               Хангал

 

Ховд

12

Дашцэрэн                    Азжаргал

 

ХУД

13

Сэрчин                         Үүрцайх

 

ХУД

14

Бадарч                        Одсүрэн

ХҮН

ХУД

15

Рэнбээ                        Төрмөнх

 

ЧД

16

Балжинням                  Батхуяг

 

ЧД

17

Төмөрбаатар                 Бат-Эрдэнэ

 

ЧД

18

Ганхүү                            Батбаяр

 

ЧД

19

Володъя                        Буянмөнх

ХҮН

ЧД

20

Содовсүрэн                    Наранмандах

 

ЧД

21

Энхтөр                          Зоригт

ХҮН  

22

Баатаржав                       Батсайхан

   

23

Цэцгээ                        Мөнхбаяр

   

24

Авирмэд                    Эрдэнэбаяр

   

25

Цэнддорж                   Эрдэнэбат

ХҮН  

26

Намсрай                    Галсанлхагва

   

27

Ширнэнбанди                Адишаа

МАН  

28

Доржраа                      Мөнхтөр

Нийслэлд нэр дэвшсэн ХҮН  

29

Шагдаржав                 Эрдэнэбат

   

30

Батаа                          Ганболд

ХҮН  

31

Өөлд                         Мөнхбат

   

32

Цогтбаатар                        Ганболд

ХҮН  

33

Бадрах                          Найдалаа

ХҮН  

34

Баатаржав                     Мөнхсоёл

ХҮН  

35

Донров                        Гантулга

ХҮН  

36

Сайнхүү                    Гантуяа

 Ганбаатарын дүү  

37

Ганбат                            Мөнхбаяр

   

38

Төрбат                       Алтаншагай

Сэтгүүлч  

39

Рэгзэн                       Шинэгэрэл

   

40

Баянжаргал                   Энхтөр

   

41

Ёндонсамбуу               Бямбатогтох

   

42

Хас-Очир                 Отгонбаяр

   

43

Цэрэндорж                   Түвшинтөр

ХҮН  

44

Оюунсайхан               Алтангэрэл

ХҮН  

45

Дорж                          Миеэгомбо

ХҮН  

46

Жагварал                       Төмөрхуяг

ХҮН

Архангай

47

Баярсайхан                    Энхсайхан

 

Архангай

48

Палдай                           Нямхүү

 

Баян-Өлгий

49

Баатарбямба                    Бат-Эрдэнэ

 

Баянхонгор

50

Ойдов                             Лхагвадорж

 

Баянгол

51

Мөнхтөр                         Нарантуяа

 

Баянгол

52

Даваадорж                        Уламбаяр

 

Баянгол

53

Хадбаатар                      Бат-Ялалт

Иргэний хөдөлгөөн

Баянгол

54

Жана                          Ганбаатар

 

Баянгол

55

Өвгөнхүү                           Эрдэнэбол

 

Баянгол

56

Жадаг                            Лхагвасүрэн

ХҮН

Баянгол

57

Гэлэг                                Баасан

Иргэний хөдөлгөөн

Баянзүрх

58

Баттулга                      Батбаатар

 

Баянзүрх

59

Сүрэнхүү                      Боргил

ХҮН

Баянзүрх

60

Очир                                  Нарангэрэл

ХҮН

Баянзүрх

61

Мэндбаяр                            Баярбат

 

Баянзүрх

62

Дүүрэв                    Отгончимэг

 

Баянзүрх

63

Батсүх                            Ариунболд

 

Баянзүрх

64

Баатар                         Батцэнгэл

ХҮН

Баянзүрх

65

Цэрэнхүү                          Баттуяа

ХҮН

Баянзүрх

66

Цэрэн                              Монгол

Өмгөөлөгч

Баянзүрх

67

Дамба                             Хишигжаргал

 

Булган

68

Машлай                           Болормаа

 

Булган

69

Гаанжуур                         Нэргүй

 

Говь-Алтай

70

Шоовдор                          Эрдэнэбат

 

Говь-Алтай

71

Баасан                               Нандинчимэд

 

Говь-Алтай

72

Тогтох                                Амгалаг

 

Дархан

73

Лүндэг                              Наранбаатар

 

Дархан

74

Дашнамжил                        Цогтбаатар

 

Дорнод

75

Бямбасүрэн                    Баярмагнай

 

Дундговь

76

Долгорсүрэн                   Батбаяр

 

Дундговь

77

Батбаяр                      Мөнхболор

 

Дундговь

78

Баатар                   Түмэнжаргал

 

Завхан

79

Адъяабазар                  Санжмятав

 

Завхан

80

Сандуй                        Цэвээнжав

 

Завхан

81

Чангаа                              Бямбаа

 

Орхон

82

Ухаа                                  Амарзаяа

ХҮН

Орхон

83

Мянганбуу                      Наранбаатар

 

Өвөрхангай

84

Сандаг                         Буджав

 

Өвөрхангай

85

Парчаа                      Шинжээравдан

Иргэний хөдөлгөөн

СБД

86

Мишигдорж                  Чимгээ

ХҮН

СБД

87

Содном                      Мөнхсайхан

 

СБД

88

Цэрэнбадам                   Наранчимэг

 

СБД

89

Тогмид                          Доржханд

ХҮН

СБД

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Боео
    Би муу банхар ыгаа нэр дэвшуулгэ ээ
    2016 оны 05 сарын 16
  • Irgen
    Uneheer durgui hurchlee arai uur humuus bie daagchaar garch irj baigaa bol songolt baij bolohson duurtsen teneguud l ed nart uls eh orni huvi zayag atguulna gej demjih baihdaa Burhangui gazar bumba galzuurna l gedeg boloh ni
    2016 оны 05 сарын 15
  • зочин
    одоо байгаа гишүүдийг хархад хэн ч байсан болмоор байгаа юм даанч одоо байгаа хуучин байсан новшнууд монгол улсыг дампууруулах араанд нь хийсэн удмаараа сүйрээсэй
    2016 оны 05 сарын 15
  • oo za za
    энэ хүмүүс арагчгүй байхдаа хэнч байсан болдог юм байна гэж харж монгол төрийн дархлаа хийморь сүлд доройтож байгаа юм биш үү
    2016 оны 05 сарын 15
  • Зочин
    duraa dur dur durtai ni duraaraa bolog
    2016 оны 05 сарын 13
  • zazaza
    Bulganiihanch duuschee songuulid ner devshuulehgui bol nudeed zodoodl yavchih bhda hoorhii
    2016 оны 05 сарын 13
  • Цаг цөвүүн болоход шулам төрд гарчих вий дээ.
    Энэ ХҮН сүрэгт чинь хүн амьтан ч байна хөөе. Тэр одоо өөрийгөө удирдаж чадахгүй байж яаж хууль боловсруулах юм бэ? Хэнийг хэлж байгааг өөрөө харах байх. Одоо нэг доктор сэтэр зүүчихсэн байна лээ. Доктор шулам л болох байх өөрөө галзуу шахуу юм байгаам ... гэх мэтчилэн хэцүү нөхдүүд зах зухаасаа байна шүү энэ дотор чинь.
    2016 оны 05 сарын 13
  • Зочин
    Нэг сайхан барилдуулаад, дуулуулаад, зодолдуулаад, хэрэлдүүлээд, архидуулаад хэн босоо байсныг нь УИХ-д шууд сонгочихсон нь дээр дээ.
    2016 оны 05 сарын 12