Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун мэдээлэл хийлээ. НИТХ-ын сонгуульд 13 нам, хоёр эвслээс нийт 314 хүн нэр дэвшихээр материалаа өгсөн байна.
НИТХ-д нийт 924 мянга 629 иргэн санал өгөх бөгөөд 396 санал авах байр ажиллах аж.
Одоогоор санал авах байрны цахилгаан хамгамж, аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны найдвартай ажиллагаа зэргийг шалгаж, дүгнэлт гаргаж байна.
Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор 13 нам, 2 эвслээс НИТХ-д сонгуульд оролцох хүсэлт ирүүлжээ. Нам, эвслээс нийт 314 хүн нэр дэвшигчийн материалаа ирүүлсэн байна. Тухайлбал, МАН-аас 45, АН-аас 45, МАХН-аас 45, ХҮН-аас 29, ТТЭН эвслээс 32 нэр дэвшигч материал ирүүлсэн байна. НСХ ирүүлсэн материалуудыг шалгаж байгаа бөгөөд энэ сарын 17-нд нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдвэрлэж, нийтэд зарлана гэдгийг Е.Гэрэлчулуун дарга хэллээ.
Тэрбээр “НИТХ-д бие даан нэр дэвшихээр 30 гаруй хүн хүсэлт ирүүлсэн байна. Бие даан нэр дэвшигчийн материалыг маргааш буюу энэ сарын 14-ны 17.00 цаг хүртэл хүлээн авах юм. Одоогоор найман бие даагч материалаа ирүүлсэн. Нэр дэвшигчийн батламжийг сонгуулийн өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 07-нд гардуулна.
Сонгуулийн үеэр 2772 төрийн албан хаагч ажиллахаас 2347 албан хаагчийг сонгуулийн үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулсан. НИТХ-ын сонгуулийн төсөв 900 сая төгрөгөөр батлагдсан. Сонгуулийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна” гэлээ.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна