Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна
Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчдөд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөх уулзалт 6 дугаар сарын 3-нд ГХЯ-нд зохиогдлоо.
Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба (БАА)-ны дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан, ГХЯ-ны ТЗУГ-ын захирал, АСЕМ-ын хурлын байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Тэгшжаргал, ГХЯ-ны Ёслолын газрын захирал, АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал нар оролцож АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ирэх зочид төлөөлөгчдийн бүртгэл, визийн хөнгөлөлт, зочид буудал, хурлын зохион байгуулалт, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
АСЕМ-ын түнш зочид буудлаар сонгогдсон 40 зочид буудал зочдыг хүлээн авах бэлтгэлээ хангасан бөгөөд төлөөлөгчдийн бүртгэл болон зочид буудлын захиалга онлайнаар хийгдэж байна. Одоогоор төвийн 3 зочид буудал болох “Шангри-Ла” зочид буудалд 24 орны 280, “Блюү Скай” зочид буудалд 7 орны 180, “Бэст Вестерн Туушин” зочид буудалд 16 орны 190 төлөөлөгч байрлахаар албан ёсоор захиалгаа өгчээ.
Дээд түвшний уулзалтын үндсэн хуралдааныг “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулах ба хэвлэлийн бага хурал, улс бүрийн албан оффист зориулан нийт 55 өрөө гарган тохижуулж байна.
Хурлын хөтөлбөрт үндсэн хуралдаан, хоёр талын уулзалтууд, хаалттай хуралдаанаас гадна төлөөлөгчдөд Монголын соёл зан заншлийг танилцуулах “Нүүдэлчдийн наадам”-ын хөтөлбөрүүд урьдчилсан байдлаар тусаад байна.
Англи эхийг энд дарж уншина уу
For Enlish version please clicgk here
Сэтгэгдэл байхгүй байна