• Эхлэл
  • АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт эхэллээ

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт эхэллээ

2016/06/09

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна

Ази-Европын Дээд хэмжээний  11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд зохион байгуулагдана. 

Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад төвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС , Дэлхийн банк, Европын төв банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 олон улсын байгууллагын тэргүүн, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцох юм. 

Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн төвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэнэ.

Мөн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд болох аж.

Англи эхийг энд дарж уншина уу

For Enlish version please clicgk here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 06 сарын 09