• Эхлэл
  • АСЕМ-ын төлөөлөгчид “Нүүдэлчдийн наадам” үзлээ

АСЕМ-ын төлөөлөгчид “Нүүдэлчдийн наадам” үзлээ

2016/07/16

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Өчигдөр буюу 7 дугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын  Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.  

Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол наадам бол монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд агуу түүхээрээ, олон зууны турш бүтээж, хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил дэвшлийн нууц ч монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэндээ толилуулж байна” хэмээв.

“Нүүдэлчдийн наадам”-ын хүрээнд монгол уламжлалт эрийн гурван наадам болох бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа болж, үндэсний өв соёлыг сурталчилсан язгуур урлагийн тоглолт, цамын бүжгээс сонирхууллаа.

Наадмын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирсэн АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн зоог барилаа. Энэ үеэр АСЕМ-ын зарчмын дагуу яриа хэлцээ албан бус байдлаар үргэлжиллээ.

Англи эхийг энд дарж уншина уу. 

For English version please click  here


Сэтгэгдэл байхгүй байна