• Эхлэл
  • И-март буюу Монголын давхар давхар гамшиг, эмгэнэл

И-март буюу Монголын давхар давхар гамшиг, эмгэнэл

2016/07/29

Улаанбаатар хотноо Өмнөд Солонгосын И-март сүлжээ их дэлгүүр нээгдэн монголчууд дараалал үүсгэн шавааралдаж, бөөн сенсаци болсон. Хүмүүсийн сонирхлыг татсан энэхүү үйл явдал сошиал ертөнцөд ч мөн шуугиант сэдэв болоод байна. Энэ талаар Munkhbayar Ch-ийн бичсэн бичиглэлийг хүргэж байна.

И-март дэлгүүр нээгдэж, хүн сүргийн аймшиг ээлжит удаагаа давтагдав. Үнэ хямдрал, бэлэг хоёрт шунан улайрах олон бие биеэ дайрч, тэргээр түрж, хэрэлдэж зодолдож, хүүхдээ алдаж, төөрч, бие нь муудаж, кассчдыг харааж загнан уйлуулж, хүн бусаар туйлан түйвлээ. Хэдэн өдрийн галзуурлын ачааллыг даалгүй дэлгүүрийн цахилгааны системд аваар гарч, тоггүй болсон тул үйлчлүүлэгчдийг яаран сандран хөөж гаргаж, хаагдахад хүрчээ.

Ийм ачаалалтайгаар ажиллах боломжгүй гэж дэлгүүрийнхэн үнэнээ өчсөн. Гэвч хүмүүс дэлгүүр лүү ирж овоорон бөөгнөрч, бухимдаж, үймээн самуун ч гарч мэдэх байж. 8 сарын 10 хүртэл нээлтийн хямдралтай гэх.

Гэтэл тоггүй болсон нь зол байж. Удалгүй 30 минутын бороо орж, И-мартын эргэн тойронд ус машины хамрыг давж, хорь гучин жижиг тэрэг хөвжээ. И-мартын цонхыг үерийн бохир цохин хагалж, усанд автуулав. Хэрэв дотор үй олон хүн байсан бол юу болох байв? Нэг хэсэг нь уулгалан биесээ гишгэчин хаашаа ч хамаагүй орилон давхилдаж, нөгөө хэсэг нь эмх замбараагүй байдлыг далимдуулаад юу ч болоо билээ.

Үер усны энэ явдал дахин давтагдна гэж албаны хүмүүс хэлж байна. Энэ хавь нь усанд автамхай УБ-ын хамгийн эрсдэлтэй хэдэн газрын нэг гэнэ. Гэтэл эндхийн ус зайлуулах систем нь бөглөрч эвдэрсэн аж. 800-гийн хоолойг ядаж 1200-гаар солихгүй бол болохоо байлаа гэж олон жил түгшүүрийн харанга дэлдээд нэмэр болоогүй гэж ярьж байна. Сүүлийн үед Төв цэвэрлэх байгууламж борооны ус шүүгээд бас аваарт орох гэж байна гэнэ. Хэрэглээний ус цэвэршүүлэх чанар нь ч их муудаж байгаа гэв. Дурдаад байвал дуусахгүй. Монгол орон бүхэлдээ аваарын байдалтай байна.

Бусад сүлжээнийхэн бөө бөөлүүлж, хараал хийлгэсэн гэх яриа гараад байна, үнэн эсэхийг мэдэхгүй. Нэг хэсэг нь бороо хур ороод бэлгэ дэмбэрэлтэй юм болж байхад яагаад хөөрөн баясахгүй, асуудал бэрхшээл яриад байгаа юм гэж уурлах юм. Муу юм болбол сайн сайхан юм болчихсон аятай марзганаж арзганаад, инээлдэж ханиалдаад өнгөрдөг, муу юмыг сайн юм гэж яс чөмгөндөө тултал итгэдэг болчихсон, зөв юм хэлбэл солиортлоо уурлаж эсэргүүцдэг зомбинууд ч олон болж.

Хүн-давалгааны гамшиг, нүүрийг нь будахаас өвчнийг нь анагаадаггүй удирдлагын хорлолд сүйрч буй хот ... энэ бүхэн өнөөгийн Монголын эрүүл бус нийгмийн эмгэнэл. Энэ бүхнийг ойлгодоггүй юм уу, ойлгохгүй байгаа дүр эсгэдэг юм уу гэмээр гадаадынхан Монголд бүх юм сайн сайхан байгаа гэж мунхаглаад хохирдог нь олон улсын хэмжээний гамшиг.

Ч.Мөнхбаяр

Нэмэлт мэдээлэл:И-март өчигдөр ийн түр хаасан бөгөөд өнөөдөр ч хүмүүс гадна очиж, хэзээ онгойхыг лавлаж байгаа аж. Ажилтнуудын өгсөн мэдээллээр бол маргаашаас хэвийн ажиллаж эхлэх бололтой. 

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    ter hyamdraad bgaa zuils hi hugatsaa duusan. muudsan buteegdehuunuud bna lee shuu. hunsnii zuils ni.
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    Тэр дэлгуурээс юм авч байгаа байдлыг харахад Монголчууд ероосоо ядуураагуй нь харагдаж байгаа юм.Хэдэн жил ардчилалынхан ядурууллаа гээд голог царайлаад гоншигноод байсан Энэ бол шал худлаа, Харин ч бяжсан байх.
    2016 оны 08 сарын 09
  • zochin
    solongos amerikt l e-martad orj b.san golduu hyatad haymd baraa l b.dag yum bilee. manaihan heseg shuugij b.gaad bolichinoo. yagaad gebel bid chini nuudelchid shuu dee. sonirhol ni hurtel nuuj b.dag yum.
    2016 оны 08 сарын 08
  • Зочин
    цаг нь тэгж таарсан болохоос биш и мартынхан ямар я буруугүй. чи юундаа шээс алдаад байгаа п.. вэ. өдий хүртэл бусөд дэлгүүрийнхэн амандаа орсон үнэ хэлдэг байсан нь худлаа юу.
    2016 оны 08 сарын 07
  • Зочин
    эрээний хог түүж байснаас эх орондоо байгаа E-мартаас
    2016 оны 08 сарын 05
  • Zochin
    Mash Tom emgenel!
    Ene muusain erh barigchid oorsdoo hagartlaa bayajij, and tumneesee hulgai hiiseer baigaad- ard niitiig iim l archaagui, yaduu, orovdmoor denduu bolgojee!!!!!
    2016 оны 08 сарын 03
  • Зочин
    Маш зов хэлсэн сайн явах хунээс оороос нь шалтгаална тэрнээс АН-ын засаг ядууруулаагуй залхуу ажил голсон арчаагуйнууд л олширсон саяхан фэйсбук дээр Олзийт хороололд 3 жил аргал тууж зараад олсон монгоороо маш сайхан байшин барьсан хуний байшинг харлаа. Тэгэхэд оорийн муугаас малаа барчихаад хот орж ирж хог тууж яваа хумуус байна ходоо холсоор унээ саалгаж, мал маллуулах гээд хун олдохгуй байна шуу дээ. Туслах малчинд гэр бух юмыг авч огоод мал хариулж огвол бас мал таслаж огно гэхэд л ажлыг нь хийхгуй тор засаг муулаад тэтгэмж нэхсэн малнууд олон болсон нь сая сонгуулиар харагдлаа ичээсэй. Ходоодоороо санал огсон малнууд байгаа цагт монгол Улс хогжихгуй
    2016 оны 08 сарын 03
  • зочин
    Ширээр хийсэн польш шаахай 15 жил өмсөөд урагдсан. Үнэхээр сайн хөлд эвтэйхэн. Монголд ийм шаахай алгадаа. Эх оронч хүн болж аймаар үнэтэй хөгийн хог авч өмсөлтэй биш. Монголдоо хайртай хүмүүс одоогийн хурдаар олширвол хаалгаар орох аргүй болох бололтой тэд ядаж ахмад хүн гээд зай тавиад урдуураа оруулна гэж байхбиш. Гэхдээ бас ч олон хүн дотор оруулдаг нь бий. Харамсалтай нь тэд эх орончид биш байх. Хаанэгэн гадаад оронд амьдарч үүнийг сурсан нөгөө бидний улам бүр үзэн ядаад байгаа гаднын нөлөө орсон нь биз.
    2016 оны 08 сарын 02
  • зочин
    Ялалт кино театрт анх Хонгилдон гэдэг кино гарахад орох хаалган дээр хүүхэд дайрч маш олон хүн гишгэн алж байсымдаа. Хямд юм үнэрлэсэн ядуус, их мөнгө үнэрлэсэн хахуульч ялгаа юун адгуус л гэсэн үг.
    2016 оны 08 сарын 02
  • zochin
    За хөгжилтэй гэгддэг орнуудад ч хямд бараа хямдралд ингэдэг ш дээ. Яахөараа монголчууд монгол хүнээ учиргүй муулдаг юм бэ. Муухай монгол зан шүү. Ялуурлаа зүдэрлээ гээд л худлаа чалчих юм. Тийм байгаа бол өөртөө гомд. Өмд гутлаа дийлэхгүй арчаагүй залхуу ажил голсон юмнууд хохьчино. Төр засаг үүнд хамаагүй. Сайн явөх санааных сайхан төрөх заяаных за юу залхуучуудаа

  • Нацаг
    ”Монголд үйлдвэрлэв” гэсэн бүхнийг дэмжие гэтэл үнэ өртөг нь айлгаад болдоггүй. Монголд тарьсан ногоо гэхэд л үнэ нь талийж өгсөн байх юм. Яалтай вэ???
    2016 оны 08 сарын 02
  • Зочин
    Номин, .миний дэлгүүр, оргил, сансарынхан бөөлүүлсэн байж магадгүй шүү. Хэдэн жил дураараа туйлсан дэлгүүрүүд дээ. Одоо орлогогүй болохоороо шатааж ч магадгүй шүү
    2016 оны 08 сарын 02
  • оюунаа
    Хамаг мөнгөө харийнханд бариад яах вэ дээ?хүний хэрэглээ байж болох ч монголд үйлдвэрийн бараанууд бас ингэж хямдрал үзүүлвэл манайхан авна даа.Тансаг биш ч гэсэн тухайн хүнийхээ хэрэгцээг хангаж чаадх олон жижиг үйлдвэрийг монголдоо нээж ажилгүй байгаа залуучууд бас ажил хийх чадвартай хүмүүст боломж олгомоор байна.УИХ гишүүдийн минь хамгийн түрүүнд хийх ажлын нэг.
    2016 оны 08 сарын 02
  • Зочин
    bi nohortoigoo ocherlood yu ch abj chadgui sh kkk
    2016 оны 08 сарын 01
  • Zochin
    Solonsostoo uchir ni bish sh dee.Tur zasag ni ard tumnee tuilduulsnii l jishee.Hyamd um avah gej l humuus shavj bga sh dee.Tsalin yamar bga bilee.Manai suljee delguuruud yamar unetei baraagaa zaedag bilee.Tur zasag,busad delguuriin ezed um bodoh heregtei bga um.Busad gazar iim uneer zardag bol ochood l avna sh dee.Hunii hetiin zorilgo saihan amidrah l bizdee,UUsduu bayajaad ard tumen mulhuj bgaag haruulsan bodit jishee.Solongoschuud chadaj bn shdee.Odoo baga huutei bank orood irdeg bol ard tumend heregtei bn.76 jujigching haraad uu ch uurchulughuhgyi gedeg ni oilgomjtoi.odoo uursduu l targalj bayajih ni oilgomjtoi.
    2016 оны 08 сарын 01
  • ХАЙРАН МӨНГӨ
    ХҮМҮҮС ХАЙРАН МӨНГӨӨ СОЛОНГООС ХҮН РҮҮ БАРЬЖ ГҮЙГЭЭД ХОГ НОВШИЙГ НЬ ХУДАЛДАЖ АВАХ ЮМ ДАА
    2016 оны 07 сарын 31
  • Зочин
    сайхан барилга барьчих юм, даанч ямар эрсдэлтэй газар хөрөнгө оруулсанаа тооцох ухаан гаргахгүй юм, том дэлгүүр нээлээ гээд том том реклам цацчихаад 3000 хүнд үйлчилж чадахгүй юмдаа.
    2016 оны 07 сарын 31
  • ЗочинP
    Сайхан л дэлгүүр байна лээ хүмүүс юм үзээгүй юм шиг шахалдаад үхэх нь ээ мөнгөгүй гэж худлаа яриад хямд юм авах болохоор тэрэг тэргээр нь зөөгөөд.Сайхан дэлгүүр нээж олон хүнийг ажлын байртай болгосонд нь баяр хүргье.Цаашдаа иргэд минь юм үззэгүй ч үзсэн юм шиг соёлтой үйлчлүүлээрэй.
    2016 оны 07 сарын 30