• Эхлэл
  • Ипотекийн зээл үргэлжлэх ч журам нь өөрчлөгдөх бололтой

Ипотекийн зээл үргэлжлэх ч журам нь өөрчлөгдөх бололтой

2016/09/01

Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэхээр Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа тухай албаныхан мэдээлж байна.  

Орон сууцны зээлийг үргэлжлүүлэх тухай тус салбарын сайд хэлж байгаа ч зээлийг орон нутагт 5 хувийн хүүтэй олгох талаар судалж байгаа аж.

Одоогоор 80 хүртэл метр кв талбайтай орон сууцыг энэ зээлд хамруулдаг байна.

Харин шинэ сайд үүнийг 100, 110 м.кв болгох талаар судалж байгаа. Гурван өрөө байр авах эрэлт нийгэмд их байгаа билээ.      

Иргэд сард дунджаар 460 мянган төгрөгийг байрны зээлд төлдөг байна. Зээлийн хугацааг сунган, нэг сарын төлбөрийг бууруулах нь зөв хэмээн үзэж байгаа ба зээл авсан, өгсөн аль аль талын дарамт буурах аж.

Тус салбарын сайд Г.Мөнхбаяр “Удахгүй Засгийн газрын шийдвэр гарна. Эх үүсвэрийг Монгол банк, Сангийн яам шийдвэрлэнэ. Энэ зээлийг үргэлжлүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг хэвээр байна” гэв.           

Дээрх зээлийг үргэлжлүүлэхийг хүлээсэн иргэд цөөнгүй байгаа. Зээлд хамрагдаж орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байгаа энэ үед зээлд л хамрагдахгүй бол бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах гэдэг үлгэр болоод буй. Ямартай ч салбарын сайдын хэлж байгаагаар хөтөлбөр үргэлжлэх бөгөөд журамд бага зэрэг өөрчлөлт орох магадлалтай байгаа юм. 

Г.Мөнхбаяр  багийнхныгаа танилцууллаа

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна