• Эхлэл
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

2016/09/02

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаарМонголбанкны Дэд Ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилов.  

Э.Батшугарын өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэснээр Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн

Боловсрол, мэргэжил

1989   

МУИС-ийн ЭЗС- Эдийн засагч

1999    

АНУ-ын Колумбын Их Сургууль- Олон улсын эдийн засгийн харилцааны магистр   

Ажлын туршлага

1989-1994

Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

1994-1997

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч

1997-1998

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал

1999-2000

Дэлхийн банкны Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх

2000-2001

Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх

2002

Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн

2001-2009

Монголбанкны Бүртгэл, тооцоо мэдээлэл технологийн газрын захирал

2009-2013

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал

2013

Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирал, Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгч

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин