• Эхлэл
  • “Дисковер Монголиа” Олон улсын чуулга уулзалт болно

“Дисковер Монголиа” Олон улсын чуулга уулзалт болно

2016/09/05

“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн Олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8,9-нд болно.

Энэ жил тус чуулга уулзалт “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор явагдахаар болсон байна.

Улс төрийн үйл явцтай холбогдуулан дээрх уриаг сонгосон байна.

Одоогоор чуулга уулзалтад тавигдах гол үндсэн илтгэлүүдийн сэдэв тодорхой болоод байгаа аж.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд “Энэ жилийн “Дисковер Монголиа” маш онцлог үед болж байгаа. УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Нэг нам дийлэнх олонх боллоо. Эдийн засаг хүндхэн энэ үед улстөрийн бужигнаан эдийн засагт давхар дарамт болохгүй болов уу гэсэн найдлага, хүлээлт хөрөнгө оруулагчдад байна. Тэр ч утгаараа “Дисковер Монголиа” “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриаг сонгоод байгаа.

“Дисковер Монголиа”-гийн хөрөнгө оруулагчдыг татдаг хамгийн гол арга хэмжээний нэг нь “Засгийн газрын цаг" байдаг. “Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулахад Уул уурхайн яамнаас бүрэн дэмжиж ажиллана гэж байгаа” гэв.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин