• Эхлэл
  • “Инвест Монголиа” & “Дисковер Монголиа”

“Инвест Монголиа” & “Дисковер Монголиа”

2016/09/05

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Есдүгээр сарын хоёр дахь долоо хоног ажил хэрэгч уулзалт, арга хэмжээнүүдээр баялаг байх нь. Монголчуудын хувьд амралт, зугаалгын улирал дуусч, хичээлийн шинэ жил эхэлсэн нүргээнт долоо хоногийн дараа, эдийн засаг, хамтын ажиллагааны чухал арга хэмжээнүүд болох нь.

Үүнд долоо хоногийн эхний өдөр буюу даваа гаригт хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа 2016” чуулга уулзалт эхлэх юм. Шангрила зочид буудалд болох хоёр өдрийн чуулга уулзалтаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө, уул уурхайн салбарын хөгжил, банкны салбар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил зэрэг үндсэн сэдвүүдийг хөндөж ярина. Засгийн Газрын зүгээс энэ уулзалтаар хуулийн хэрэгжилтийг хангах замаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үүрэг амлалтуудаа танилцуулах ажээ.

 Үүнээс гадна Оюу толгойн далд уурхай болон бусад томоохон төслийн үйл явц, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг ч хэлэлцэхээр болсон байна.

Харин үүний дараа Монголын уул уурхайн салбарын хувьд уламжлал болсон “Дисковер Монголиа” чуулган болно. Уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8,9-нд болох бөгөөд энэ жил тус чуулга уулзалт “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор явагдахаар болсон байна.

Чуулга уулзалтад тавигдах гол үндсэн илтгэлүүдийн сэдэв тодорхой болоод байгаа бөгөөд Засгийн газрын төлөөлөл оролцохоо мэдэгджээ. “Тогтвортой байдлын төлөө” гэсэн урианы талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд

-Энэ жилийн “Дисковер Монголиа” маш онцлог үед болж байгаа. УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Нэг нам дийлэнх олонх боллоо. Эдийн засаг хүндхэн энэ үед улстөрийн бужигнаан эдийн засагт давхар дарамт болохгүй болов уу гэсэн найдлага, хүлээлт хөрөнгө оруулагчдад байна. Тэр ч утгаараа “Дисковер Монголиа” “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриаг сонсгоод байгаа гэж тайлбарлажээ.

“Дисковер Монголиа”-гийн хөрөнгө оруулагчдыг татдаг хамгийн гол арга хэмжээний нэг нь “Засгийн газрын цаг" байдаг. “Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулахад Уул уурхайн яамнаас бүрэн дэмжлэгтэй ажиллаж байгаа гэж ноён Д.Энхболд мөн тодотгосон байна.

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин