• Эхлэл
  • Сөүл Пхеньяныг устгах төлөвлөгөө боловсруулсан гэв

Сөүл Пхеньяныг устгах төлөвлөгөө боловсруулсан гэв

2016/09/12

“Хойд, Өмнөдийн дайн эхлүүлж, цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байгаа хэмээн нөхцөл байдалд дүгнэлт хийж, улмаар Хойд Солонгосын лидер Ким Чен Ун болон тус улсын цэргийн удирдлагын эсрэг довтолгоо хийх төлөвлөгөөг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам боловсруулсан” гэх мэдээллийг цэргийн эх сурвалжийн дагуу Хойд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлэв.

Агентлагийн эх сурвалжийн тодруулснаар Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотыг  эрчимтэй урьдчилан сэргийлэх довтолгоогоор устгах төлөвлөгөө байгаа гэнэ.

Нэг үгээр хэлбэл, хотыг газрын хөлснөөс арчихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ тохиолдолд Hyunmoo 2AS, 2BS, Hyunmoo 3s төрлийн пуужингуудыг ашиглахаар тооцоолсон гэгийг мэдээнд дурьдав.

Тэдний тусгал нь 300, 500, 1000 километр гэдгийг ч мөн тэмдэглэсэн байлаа.

БНАСАУ байгуулагдсаны 68 жилийн ойгоор буюу есдүгээр сарын 9-нд  Хойд Солонгосын цэргийнхэн энэ жилийн хувьд хоёр дахь нь болох  цөмийн дэлбэрэлтийг газар дор явуулжээ. Зорилго нь стандартчилсан  цөмийн цэнэгийг  стратегийн баллистик пуужинд  тохируулсан  хэмжээний үзүүлэлт авахад чиглэгдсэн гэгдэж байгаа.

 Уг туршилтийг Өмнөд Солонгос, АНУ, Япон эрс буруутгасан.  Оросын тал гэхэд “Ийм үйлдэл хийх ёсгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: News.com

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН