• Эхлэл
  • Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо

Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо

2016/09/26

Ноён уулын маргаан гэж нэрлэгдээд байгаа “Сентерра гоулд” компанийн олборлолтын лизензийг цуцлуулах талаар шүүх хурал өнөөдөр дахин зарлагдаж тодорхойгүй хугацаагаар дахин хойшлогдлоо.

Сануулахад, “Сентерра гоулд” компанид олгосон лицензийг цуцлуулах хүсэлтийг “Ноён уулаа аврая” хөдөлгөөнөөс Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхэд гарган шүүх нэхэмжлэлийг зөвшөөрөн, лизенцийг түдгэлзүүлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гаргасан. Дараа нь хариуцагч тал нэхэмжлэл гаргаснаар зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх иргэний нийгмийн байгууллагуудын гаргасан 12 хүсэлт хангагдаагүй байна гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцааж байсан юм.

Харин өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд зарласан хуралдааны талаар “Ноён уулаа аврая” хөдөлгөөний Улаанбаатар дахь төлөөлөгч Ж.Ганбаатараас тодрууллаа.

-Энэ удаад ямар шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулав?

-Шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байгаа “Сентерра гоулд” компани шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг шүүгч нар хэрэгсэхгүй болгосон. Мөн бидний тавьсан нэхэмжлэх буюу хүсэлтийг тодруулах нь зүйтэй гэж үзсэн.

-Та нар ямар хүсэлт тавьсан юм бэ?

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдсэн гэж “Сентерра гоулд” компани таницуулгадаа өгсөн боловч ерөнхий үнэлгээгээ нарийвчилсан үнэлгээ гэж танилцуулан шүүхэд баримт бүрдүүлж өгсөн байна. Ерөнхий үнэлгээг Байгаль орчны яаманд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийсэн газар нь хийдэг. Үүнийг тодруулахаар хүсэлт гаргасан ч хангагдаагүй байна. Мөн тухайн орон нутаг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ,  нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг гэх мэтчилэн үнэлгээнүүдийг хавтаст хэрэгт он дарааллаар хавсаргахыг хүссэн. Энэ  нь ч мөн байхгүй байна. Тиймээс үүнийг шүүхээс тодруулахыг хүссэн.

2011, 2013, 2016 онд “Оюутолгой” ТББ-аас байгаль орчны нөлөөлөл, уул уурхайгаас хэр хамааралтай байгаа тухай судалгаа хийж, нутгийн иргэдэд танин мэдэхүйн сургалтуудыг хийсэн. Энэ судалгааны материалыг шүүхэд нотлох баримтын хэмжээнд авч үзнэ үү гэсэн шаардлага тавьсан боловч шүүх үүнийг тодруулна гэсэн.

Мөн “Сентерра гоулд” компани Монголд цианит хэрэглэхдээ Олон Улсын конвецед нэгдсэн байх ёстой. Гэтэл үүнд нэгдээгүй. Зөвхөн зөөх буюу тээвэрлэх аюулгүй ажиллагааны талд нэгдсэн болохоос ашиглах буюу үйл ажиллагаа явуулах тал дээр нэгдээгүй байсан. Тэгэхээр Монгол Улсад “Бороогоулд” арван жил хууль бусаар цианет натри хэрэглэсэн байна. Тиймээс үүнийг шүүх тодруулах хэрэгтэй гэх мэт тодруулах зүйлүүд байгаа учраас шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

-Лизенцийн асуудал шүүхийн маргаантай байхад компани үйл ажиллагаа явуулж байгаа тухай шүүх хурал дээр ярьсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Иргэний нийгмийн байгууллагуудаас “Сентерра гоулд” компанийн дөрвөн лиценз, тухайлбал Ноён уул орчмын ашиглалтын хоёр лицензийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл одоо ч Ноён ууланд захилгат “нинжа” нар үйл ажиллагаа явуулж байна.

-Нэг хэсэг Ноён уул руу нинжа нар орж сүйдэлж байна гэсэн шуугиан дэгдэж байсан. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тийшээ “нинжа” орох боломжгүй гэж тайлбарлаж байсан. Тухайлбал, танай хөдөлгөөнөөс захиалгат “нинжа” гэж тайлбарлаад байгаа. Та бүхэн яагаад захиалгат “нинжа” гэж үзэж байгаа юм бэ?

-Гацууртын ордын ашиглалтын лицензээр ямар ч нинжа үндсэн орд дээр хүрэх боломжгүй. Гэтэл тэд тэр үндсэн ордоос чулуу аваад, түүнийгээ бутлаад, тээрэмдээд, угааж алтаа ялгаж авдаг. “Сентерра гоулд” компани, нутгийн захиргаатай хамтран нууц тээрмүүд ажиллуулж байна. Бутлаад өгдөг боломжийг нь бүрдүүлсэн байгаа болохоор “нинжа” нар “Гацуурдын орд” руу орж чулуу авч байна. Тиймээс энэ бол захиалгат “нинжа” гэж би хэлээд байгаа юм. Лицензийн түдгэлзүүлсэнээр лиценз эзэмшигч компани  бүхэл бүтэн газар нутгаар нь хамгаалж байх ёстой. Гэтэл захиалгат “нинжа” нарыг бий болгоод байгаа. Үүнийг иргэний нийгмийн байгууллагууд нийгэмд “нинжа” нар хор хөнөөлтэй, үүний оронд албан ёсны компани нь олборлолтоо явуулбал хэрэгтэй гэсэн байдлаар ойлгуулж, бужигнаан үүсгэж, ашиглалтаа хийлгэх зорилготой гэж харж байгаа.

-Шүүх хурал дахиад хойшиллоо. Одоо тэгэхээр та бүхэн яах ёстой вэ?

-Шүүх бидний хүсэлтийг хангаж, тодруулах шаардлагатай байгаа асуудлуудыг дахин тодруулах байх гэж найдаж байна.  

Ч.Гэрэл 


Сэтгэгдэл байхгүй байна

  • NARA
    Шүүгч нарыг томилдог ШЕЗ-д бсан Мэндсайхан өмгөөлөгчөөр ажиллаад цалинжиж бна,Тэр бүх шүүгчийг, бүх шүүгч түүнийг танина.
    2016 оны 09 сарын 29
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 09 сарын 28
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 09 сарын 28
  • Зочин
    Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан генерал Сандаг гэж хорчин Сентерра гоулдын хамаг хорыг найруулдаг
    2016 оны 09 сарын 28
  • Зочин
    одоо ухуулахаар гадны гар хөл болж улайрч байгаа Ж.Эрдэнэбат гарчихсан юм чинь хууль номоор явдаг өнгөрсөөн. хэдэн жилийн дараа харин энэ хүн өөрөө шүүгдээд сууж байна дөө
    2016 оны 09 сарын 27