• Эхлэл
  • С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ээлжит дуулиан

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ээлжит дуулиан

2016/10/30

Энэ аймшигт хэрэг гарснаас хойш 18 жил өнгөрсөн ч Монголын ард түмэн төр, нийгмийн зүтгэлтэн агсан С.Зориг агсныг хэн хөнөөснийг илрүүлэх болов уу гэж найдлага тавьсан хэвээр байгаа. Арван найман жилийн турш энэ хэргийг удахгүй илрүүлнэ, илрэх гэж байгаа гэсэн дуулиан үе үе дэгддэг. Энэ удаад ч мөн хэрэг илрэх шатандаа бараг орсон гэж албаны эх сурвалж мэдээлж байна.

Тухайлбал энэ долоо хоногийн мягмар гариг буюу аравдугаар сарын 23-нд Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгалтын үйл явц сүүлийн шатандаа орсон гэж мэдээлэв.

Тэрээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтэнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээсэн юм.

Үүнээс өмнө мөн С.Зориг агсны журмын нөхөр Хотын дарга асан Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулан байцааж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Шалтгаан нь өнөөх мартагдсан малгай. Э.Бат-Үүлийг мөн 2000 онд энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд ээжийнхээ даавуун малгайг өмсч очоод сандарч балмагдсандаа мартсан байсан, тухайн үед хэргийн газраас гарангуутаа үүдэнд байсан цагдаагийн ажилтанд малгайгаа мартсан гэдгээ хэлж байсан, малгайтай орсныг нь гэрчлэх хүн байдаг ч энэ дуулиант хэрэгт холбогдуулсан шалтаг болсоор байгаа. Үүнээс гадна хэргийн цорын ганц амьд гэрч, талийгаачийн гэргий Б.Булганыг нэг жил гаруй баривчлан хорьж, өнгөрсөн есдүгээр сард батлан даалтад гаргасан. Түүнийг баривчилсан үеэс эхлэн С.Зориг агсны хэрэгт илэрхий ахиц гарсан, талийгаачийн гэргийг хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа, хэргийн гүйцэтгэгч гэх хоёр хүнийг Сэлэнгээс баривчилсан, удахгүй С.Бат-Үүлийг баривчлана гэсэн зорилготой гэмээр мэдээлэл тархаж байв.

17 настай “хэрэгтэн”

Сэжигтнээр хоригдож буй дээрх хоёр иргэнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэдэг. Тэднийг өөртэй нь хамт С.Зоригийг хөнөөсөн гэж мэдүүлэг өгч байгаа өдгөө 35 настай Ц.Амгаланбаатар хэрэг гарах үед 17 настай байсан, 2007 онд хүн амины хэргээр 25 жилийн ял сонсон хоригдож буй. Ц.Амгаланбаатар нь одоогоос есөн жилийн өмнө буюу 2007 онд Эрдэнэт хотод таксины жолоочийг мөчлөн, амь насыг нь хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон ч ялын дээд хэмжээ 25 жилийн хорих ял эдлэхээр болжээ. Хорих ангид ял эдэлж байгаа тэрээр

-Би С.Зориг агсныг хөнөөсөн. Надтай хамт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар явсан. Б.Содномдаржаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ С.Зориг агсныг хөнөөсөн хутгыг муу усны нүх рүү хийсэн” хэмээн мэдүүлсэн аж.

Харин түүний ингэж мэдүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн нь энгийн номхон иргэдийг, улс төрийн хэрэгт хэлмэгдүүлэх гэж байна хэмээж байна. Б.Содномдоржийн ээж Л.Жавзмаа”Ц.Амгаланбаатар хоёр жилийн өмнөөс шоронгоос хүү рүү дарамталсан мессеж илгээдэг байсан. Түүнийг цагдаагийн байгууллагад мэдүүлсэн ч тоогоогүй гэнэ.

Б.Содномдаржаатай хамт хоригдож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Миний дүүг хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Мөн л энэ Н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан. Н.Амгаланбаатар бол дүүгийн маань нөхрийн талын өргөж авсан хүү. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан. Ингээд эцэст нь бариад явсан. Түүнээс хойш тагнуулынхан Дорноговьд очиж, гэрт нэгжлэг хийсэн. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Мөн дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Шоронд хоригдож байхад нь Амгаланбаатар очиж “Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа явагдаад байна” гэсэн юм. Тэд энэ хугацаанд хууль, хяналтын байгууллагад 51 удаа өргөдөл, гомдол гаргасан ч хэн ч тоогоогүй гэж байлаа. Хэрэг гарах үед Б.Чимгээ 22,  Б.Содномдаржаа 24 настай байсан болж таарч байгаа юм. 

Шүүх хурал ирэх долоо хоногт....????

Хэдийгээр өмнө нь хэргийг удахгүй илрүүлнэ гэж үе үе дуулиан тарьдаг байсан ч энэ удаад асуудал эцсийн шатандаа орсон, ирэх долоо хоногт шүүх хурал болно гэж албаны эх сурвалж мэдээлсэн нь анхаарал татаж байна. С.Зориг агсны гэргий Б.Булганы хувьд жил гаруй хоригдох хугацаанд таван удаа л байцаалт авсан, биеийн байдал муу байгаа гэсэн ч ар гэрийнхэнтэй нь уулзуулах, батлан даалтад гаргахыг зөвшөөрдөггүй гэж ээж нь хэвлэлд ярилцлага өгч байсан. Түүнийг эрүү шүүлтийн нөхцөлд буюу 24 цагийн турш, гэрэлтэй өрөөнд байлган дарамталдаг байсан гэсэн мэдээлэл байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Б.Булган Төрийн ордонд орж, зарим нэг гишүүдээс тусламж гуйсан гэсэн мэдээлэл байна.

Мөн түүнийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй уулзаж байгаа энэ зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна.

Түүнийг хоригдож байх хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хорих ангид очиж уулзаж байсан. Тухайн үед тэрээр манай сайтад ярилцлага өгөхдөө “Б.Булганыг залхаан цээрлүүлж байгаа шинж тэмдэг олон ажиглагдсан. Түүнийг удаан хугацаагаар хорихдоо байнгын тод гэрэлтэй өрөөнд байлгаж байна. Мөн түүний хоригдож байгаа хэсэгт дандаа эрэгтэй хүмүүс байгаа. Гуравдугаар сар гартал огт салхилуулаагүй гэсэн.

Ар гэрээс нь ирсэн зүйлийг оруулдаггүй, ариун цэврийн хэрэглэл, хувцас эм, чихэрлэг зүйлийг нэвтрүүлэхгүй байгаа нь залхаан цээрлүүлэлтийн хэлбэрийг агуулж байгаа юм. Үзэг цаас өгөхгүй, захидал харилцааг нь хясан боох, гадаад ертөнцөөс бүрэн таслах арга замыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа нь сэтгэл санааны хувьд залхаан цээрлүүлт гэж ойлгож болохоор байна” хэмээн ярьж байсан юм.

А.АНУ

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    17nastai nogoochin alchikhsan yum baina xergiin gerch Bulgan avgai toriin ordond xuleen avaltand orood l ta nar ard tumniig basaj baina daa Bulgan 18 jiliin tursh xudlaa unen yaryj uimuulsen naadaxy chuny l alsan
    2016 оны 11 сарын 15
  • Bat uul zorigiig hunuusun bh magadlal 99huvi shu
    Bat-uul Zorigiig hunuusun ni barag todorhoishdee. Yagaad gevel ehnertei ni orj yavaldaad uildel deeree barigdanguut zorigiig hunuusun. Hervee Bulgan unengee helvel uuruu bas ham heregten boloh bsan uchir Batuultei ugsen huivaldaj Bataa Chimgee nar bolgoj hergiin ul muriig budgeruulsen bh magadlal mash undur, Tsaana ni uls turiin zorilgotoi Batuul Bulgantai yavaldaj bsan bj magad
    2016 оны 11 сарын 10
  • Зочин
    Яагаад иргэн хүмүүс эрх тэгшээр шүүхээр гэм буруугаа шүүлгэж болохгүй гэж Цагдаа мөрдөөд шүүх шийдвэрлэчих хэрэгтэй АТГ байгуулагдаад юу бүтээв Төсөвт бөөн ачаа Татан буулга Олигрхиудыг барихаасаа илүү тэдний гар хөл болсоор удлаа наад газар чинь
    2016 оны 11 сарын 04
  • 0000
    ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ ГЭРЧ НАР ЦӨМ УЧАР БИТҮҮЛГЭЭР АЛУУЛСАН ТЭНД БАЙСАН ГЭРЧ ХЭРЭГТЭНГ ГАРЧ ЯВХАД НЬ ТАНИЖ БОЛДОО ХЭМЭЭН НЭРЭЭР НЬ ДУУДХАД ЭРГЭЖ ХАРСАН АЛУУРЧАН ЦАГДААНГИЙН ТЭСЛЭГЧ ЦОЛТОЙ ХҮН БАЙСАН ДАРХАНД УЧАР БИТҮҮЛГЭЭР АЛУУЛСАН ГЭХ МЭТ БҮХ ХОЛБОГДОХ ХҮН АЛУУЛСАН ЭНЭ ХЭРГИЙГ МЭДЭХ ГЭНЦ ХҮН БОЛ ЭХНЭР НЬ МӨН ӨНӨӨГИЙН ЭНЭ ХОЁР ХҮН ЗОЛИОС
    2016 оны 11 сарын 03

  • Иргэн
    Нэгэнт дүүрчихсэн,цайрчихсан ялтан Амгаланбаатар гэгч энэ 2 гэмгүй хүнийг хохироох,чадах гэсэн зүйл л харагдаад байна
    2016 оны 11 сарын 02
  • Иргэн
    Энэ жүжигт хэн ч итгэхгүй байна. Маш үнэмшилгүй сонсогдож байна.
    2016 оны 11 сарын 02
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 02
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 02
  • Зочин
    Муухан зохиол байна даа.Юү гэж л алсан алуурчид одоо ингээд амьд явж байхав дээ.Булганыг маш их дарамталж гэрчийн мэдүүлэг авч чадсан байна.Гэхдээ Булган тэгэх хүн биш шүүх хурал дээр самрахаар шийдсэн байгаа хих и
    2016 оны 11 сарын 02
  • зочин
    амарбат улсын поркорт очсон юм уу өө нохойн баас хэн энэ тэнэгииг дээш нь татаад бна
    2016 оны 10 сарын 31
  • хүнзззз
    элбэгдоржийн баруун гар амарбат гэмгүй хүнд хэрэг үүрүүлэх гэж бга юм энхбаяр ерөнхилөгчииг барихад яаж далдганж байлаа ард түмэн мартах болоогүй улсын поркурорийн туслах болцон их солиорч байна даа
    2016 оны 10 сарын 31
  • зочин
    Энэ хорвоогийн үнэн ялах болтугай.
    2016 оны 10 сарын 31
Сонин хачин