• Эхлэл
  • Улс төр
  • Ж.Эрдэнэбат: Монгол хүнд өгөөжөө өгөх бүхий л төслийг дэмжинэ

Ж.Эрдэнэбат: Монгол хүнд өгөөжөө өгөх бүхий л төслийг дэмжинэ

2016.11.02

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна


-Уул уурхайн яам дэргэдээ хүнд үйлдвэрийн салбарыг бодлогоор авч явахын  үр дүн юу вэ?  


-Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбаруудыг  тусад нь авч үзэх аргагүй, хоорондоо нягт уялдаатай юм. Эдгээр салбарт хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хүлээх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам эхний ээлжинд хүнд үйлдвэрийн салбарт өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрлэл, металл хийц, машин байгууламж, газрын тос боловсруулах, нүүрс, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт  тавин ажиллаж  байна. Хэрэгжих боломжтой тодорхой төслүүдийг сонгож хэрэгжүүлээд улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах юм. Энэ төслүүд дээр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах,  татварын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх, эрдсийн зах зээл дээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарал хандуулж байна.  


-Ирэх дөрвөн жилд ямар тодорхой төслүүдийг барьж ажиллах вэ?


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу  Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг үргэлжлүүлж, стратегийн ач холбогдол бүхий бусад томоохон ордуудыг   эдийн засгийн эргэлтэд оруулна. Уул уурхайн бүтээгдэхүүний  экспортод нэг цонхны бодлого хэрэгжүүлснээр ижил төрлийн бүтээгдэхүүний экспортод гаргах үнэ цэнийг өсгөх боломжтой. Дотоодын компаниуд өөр хоорондоо өрсөлдөж, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг бууруулдаг байдал үгүй болно гэсэн үг.  


Хүнд үйлдвэрийн салбарт дотоодын газрын тосны олборлолт дээр суурилсан  газрын тос боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар зорьж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 1000 гаруй ажлын байр шинээр бий болж, газрын тосны бүтээгдэхүүний импортод зарцуулж буй гадаад валютыг хэмнэх боломжтой. 


Үйлдвэржилтийн газрын зургийг гаргаж, Дархан-Сэлэнгийн бүсэд Металлургийн цогцолбор үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэтийн  баяжмалыг боловсруулах катодын зэсийн үйлдвэрийг байгуулна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад  ямар  таатай нөхцлийг  санал болгож байгаа вэ. Үүний тулд Засгийн газар юу хийх вэ?


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар “Гадаадын хөрөнгө руулагчдад бодлогын, хамтын ажиллагааны болон хууль, эрх зүйн тогтвортой байдал, тааламжтай орчинг бүрдүүлж, тэдгээрийн эрх ашигт хамаарах олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын болон бусад бүх салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэсэн зорилт тусгагдсан. 


 Энэ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд ‘Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Энэ талын аливаа дарамт шахалт, хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. 


Түүнчлэн Ерөнхий сайдын дэргэд шинээр байгуулсан Үндэсний хөгжлийн газар (National Development Agency) нь хөрөнгө оруулалттай холбоотой судалгаа, томоохон хөрөнгө оруулалтын төслийн баримт бичиг боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллаж байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 

Эх сурвалж: Mining & Money сэтгүүл

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл: