• Эхлэл
  • “Сентерра гоулд”: Шүүх хуралд Засгийн газар оролцох ёстой

“Сентерра гоулд”: Шүүх хуралд Засгийн газар оролцох ёстой

2016/11/15

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнөөдөр Сентерра гоулд компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлэх хүсэлт бүхий маргааныг дахин хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулахаар болсон талаар бид мэдээлсэн.

Үүнд зохигч талууд тус тусдаа хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч болох иргэний иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн шүүх хуралд байгаль орчны болон түүхэн дурсгалын нөлөөллийг тогтоох үүднээс мэргэжлийн судлаач, шинэжээчдийг оролцуулах хүсэлт гаргасан ч хэрэгсэхгүй болгов.

Мөн шүүхээс хариуцагчдад өмнө хэрэгтэй танилцах хугацаа өгсөн, утсаар холбогдож сануулж байсан хавтаст хэрэгтэй танилцаагүй байсан тул хариуцагч Ашигт малтмалын газарт сануулга өгөв.

Үүнээс гадна гуравдагч этгээд “Сентерра гоулд”  компани шүүх хуралд лицензийн тодорхой хувийг эзэмшигч Засгийн газрыг оролцуулах хүсэлт тавьсан байна.

Дашрамд сануулахад Гацууртын орд газрын Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад оруулсан бөгөөд энэ дагуу Засгийн газар 34, “Сентерра Гоулд” компани 66 хувийг эзэмшдэг юм. Ингээд энэ удаагийн шүүх хурлын талаар нэхэмжлэгч талын өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

- Шүүх хурал ямар шалтгаанаар шүүх хурал хойшлогдсон бэ?

- Засгийн газраас тодруулга авъя гэдэг байдлаар шүүх хурал хойшилж байна. Гуравдагч этгээд болох “Сентерра гоулд” компанийнхан дөрвөн тусгай зөвшөөрлийн Засгийн газар 34 хувийг эзэмшдэг, бид 66 хувийг эзэмшдэг учир Засгийн газрыг оролцуулъя гэсэн хүсэлт тавиад байгаа юм. Ийн шинээр бий болсон Засгийн газрын төлөөллийг оролцуулъя гэдэг байдлаар шүүх хурал хойшлогдож байна.

- Шүүх хурлын агуулга нь Гацууртын ордыг ухуулах уу? үгүй юу гэдэг асуудал яригдаж байна гэж олон нийт ойлгож байгаа. “Сентерра гоулд”

- 2004-2006 онд гарсан Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн тушаалаар Ноён уулын орой дээр, алттай гэсэн хэсэг дээр ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл олгосон. Энэ ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа.

Дээрх тусгай зөвшөөрөл бүхий газарт нийт 200 гаруй тонн алт бий гэж яригдаж байгаа. Гэтэл үнэндээ орд 1000 гаруй тонн алтын нөөцтэй байна. Үүнийг бид бусдыг хууран мэхлэх аргаар нөөцийг бодож тогтоосон гэж үзэж байна.

Тэгээд ч энд өвөг дээдсийн булш бунхан, түүх соёлын өвтэй холбоотой асар их үнэт өв Ноён ууланд хадгалагдаж буй.

Түүнээс гадна орд газар олборлолт явуулбал юм бол байгалийн тэнцэл алдагдана. Тиймээс Ноён уулаа ухуулахгүй гэж ард иргэд эсэргүүцээд байгаа юм. Хэрэв дөрвөн тусгай зөвшөөрөл хүчингүй болчих юм бол алт олборлох үйл ажиллагаа явагдахгүй гэсэн үг.

- Өмнөх шүүх дээр өгүүлсэн лицензүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Гэтэл яагаал одоог хүртэл маргаантай байгаа юу?

- Өмнөх шүүх хурал Захиргааны хэрэг шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хуулийн 61.1д зааснаар хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэлх хугацаанд маргаан бүхий дөрвөн тусгай зөвшөөрлийн алт олборлох үйл явцыг түдгэлзүүлэх шийдэр гарсан.

Ингээд давж заалдах шатны шүүхээр шүүгч шийдэхдээ нотлох баримт дутуу, учир дутагдалтай шийдвэрлэсэн гэдэг байдлаар буцаасан. Харин одоо тэр хүсэлтийг дахин хэлэлцэх гээд маргалдаж байна.

Ч.Гэрэл

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

“Ноён уул”-ын маргааны шүүх хурал дахин хойшиллоо

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 11 сарын 16
  • Болдгэрэл
    Мэдээгээ зөв бичгийн дүрмийн алдаагүй бичээч. Бөөн алдаа болохоор ямар ч үнэмшил төрөхгүй байна.
    2016 оны 11 сарын 15
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 11 сарын 15
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 11 сарын 15