• Эхлэл
  • “Ноён уул”-ын маргааны шүүх хурал дахин хойшиллоо

“Ноён уул”-ын маргааны шүүх хурал дахин хойшиллоо

2016/11/15

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 11.00 цагаас  “Ноён уул”-ын гэгдсэн маргааны шүүх хурал болохоор тов гарсан. Шүүх хурал  нэхэмжлэгчээр “Ноён уулаа аврая” хөдөлгөөнийнхөн, хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр “Сентерра гоулд” компани оролцож байгаа бөгөөд иргэний нийгмийн байгууллагынхан түүхийн дурсгал бүхий Ноён уулнаа “Сентерра гоулд” компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасан билээ.

Энэ дагуу нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 19-нд лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүхээс анхан шат руу буцаагдан шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдоод байгаа юм. Өнөөдөр ч мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс шүүх хурлыг хойшлууллаа. Энэ удаад хариуцагчийн зүгээс Гацууртын ордын 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын төлөөллийг шүүх хуралд оролцуулах, нэхэмжлэгчдийн зүгээс байгаль орчны болон түүхэн дурсгалын нөлөөллийг тогтоох үүднээс мэргэжлийн судлаач, шинэжээчдийг оролцуулах гэх мэт таван хүсэлт гаргасан байна. Шүүх зарим хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Засгийн газрын төлөөллийг оролцуулах эсэх тухай хүсэлтийг тодруулах шаардлагатай гэж  үзсэн учир шүүх хурал хойшлов.

Ийнхүү “Ноён уул”-ын гэж нэрлэгдсэн жил гаруй үргэлжилж байгаа маргааны шүүх хурал дахин хойшиллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.  

“Ноён уул”-ын маргааны шүүх хурал маргааш болно

“Сентерра гоулд”: Шүүх хуралд Засгийн газар оролцох ёстой


Сэтгэгдэл байхгүй байна