• Эхлэл
  • Сэвжидийн Сүхбаатар: Та бүхний мэддэг С.Амармандах биш болсон

Сэвжидийн Сүхбаатар: Та бүхний мэддэг С.Амармандах биш болсон

2016/12/02

"Хар сарнай" хамтлагийн С.Амармандахын гэр бүлийнхэн өнөөдөр /2016.12.02/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хуралд дуучны аав С.Сүхбаатар, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай, Сүнс хамтлагийн Лхагваа нар оролцсон юм. С.Амармандах буюу "Хар сарнай"-н Амараа гэдгээрээ монголчуудын танил болсон дуучин залуу Оросын ЭСЯ-ны ажилтанд зодуулан тархиндаа хүнд гэмтэл авсан талаар шуугиан дэгдээд байгаа. Түүний аав С.Сүхбаатар Монголын бүжгийн урлагийн том төлөөлөгч, өвөө Сэвжид монгол үндэсний бүжгийн шинэ үеийн домог хэмээн алдаршсаныг монголчууд сайн мэднэ. Амараа ч шинэ рок, попын тод төлөөлөл бөгөөд үндэсний үзлийг дээдэлдэг, реп техно урсгалд Монголын хэв маягийг оруулснаараа алдартай бөгөөд монгол уламжлал хувцас мөн Монголын эртний үеэс билэгдэл болсон хас тэмдгээр гангарах дуртай. Дуучин Амарааг гэмтсэний дараа Оросын консулын ажилтантай "Хай Гитлер" гэж мэндэлсэн. Амараа консулын ажилтнаас 300 сая төгрөг нэхэмжилсэн гэх мэт мэдээллүүд гараад байсан юм. 

Ингээд С.Амармандахын аав болон хамтлагийн гишүүн Маадай /Б.Баяржаргал/, хамтран зүтгэгч дуучин Б.Лхагвасүрэн  болон түүний өмгөөлөгчийн хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн мэдээллийг хүргэж байна. 

Тэд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучныг ОХУ-ын ЭСЯ-ны дипломатчид зодуулж хүндээр бэртсэн талаарх мэдээлэлд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Дуучин С.Амармандах уг цэнгүүнд оролцож "Би Монгол хүн" дуугаа дуулсан байна. Тэрбээр дуулж байхдаа “Монгол улс мандтугай” хэмээн хэд хэдэн уухайлахад үзэгчид дундаас "Фашист" гэж орилж байсан гэнэ.

Түүнийг дуугаа дуусгаад цахилгаан шат хүлээгээд зогсож байхад араас нь цагаан цамцтай залуу цохиж унагасан байна.  Харин цэнгээний газрын гадаа зодолдсон явдал болоогүй энэ нь ташаа мэдээлэл хэмээлээ.

Одоогийн байдлаар дуучны бие их муу, ухаан нь орон гаран байгаа тухай мэдээлэл өглөө. 

Дуучин Б.Лхагвасүрэн “”Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах хүнд зодуулж, бэртсэн явдал арваннэгдүгээр сарын 22-нд болсон. Энэ өдөр нийслэлийн удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбатар" арга хэмжээ Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болж, дуучин С.Амармандах түүнд "Би Монгол", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт монгол бүсгүй" гэсэн гурван дуугаа дуулж оролцсон. Амараа үндэсний хас тэмдэгтэй хувцас өмссөн байсан. С.Амармандах дуулж дууссаныхаа дараа хувцсаа сольж, гэр рүүгээ явахаар концертын танхим коридорт явж байх үед нь цагаан цамцтай, сахалтай хүн түүнийг барьж авч, хүнд метал зүйлээр цохисон. Баарны зөөгч залуу түүнийг очиж болиулсан. Болсон явдлыг харсан гэрч байгаа. Хэрэг үйлдсэн хүн нь ч тодорхой, ганц хүн байгаа. Тэр хүн цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн.

Өнөөдөр бидний мэдээлэл хийж байгаа гол учир шалтгаан нь хэвлэлүүд болсон явдлын талаар буруу мэдээлэл тарааж, олон нийтийн сүлжээнд Орос, Монголын харилцааны асуудлыг сөхөж, олон нийтийг турхирсан, буруу ойлголт өгсөн зүйлсийг тарааж байгаатай холбоотой юм. Хэргийг холбогдох хүмүүс нь шалгаж байгаа болохоор монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна. 

С.Амармандах эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, хэд хоног ухаангүй байсан. Өнөөдрийн байдлаар ухаан орж, хүн танихтайгаа болсон ч биеийн байдал л маш хүнд байгаа" гэв. 

Дуучин Амараагийн аав С.Сүхбаатар ""Надад маш хүнд байна. Хүү минь танигдахын аргагүй, ухаангүй болчихсон байсанд би эрхгүй уйлсан. Одоо л ярихтайгаа болж байна. Аав, Амараагийн минь өвөө Ардын жүжигчин Сэвжидийн 100 жилийн ой болох гэж байхад энэ аймшигт явдал тохиолдлоо. Өнөөдөр хүү маань та бүхний мэддэг С.Амармандах биш, царай зүс нь танигдахын аргагүй болсон. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзэл бодлоор далайлгаж хүүг минь хохироосон. Нүүрэндээ хүнд бэртсэн. Оёдлоо авахуулж байгаа. Цаанаа тархиндаа нөж хурчихсан байна. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Гэмт этгээдүүд тодорхой байгаа учраас хуулийн байгууллага зөв шударга ажиллана гэдэгт найдаж байна. Энэ байдлаараа ирээдүй хойч минь гишгэх газаргүй болчих вий хэмээн эмээж байна" гэв.                               

"Хар сарнай" хамтлагийн гишүүн Б.Баяржаргал буюу Маадай "Амараа бид хоёр хамтлаг байгуулаад 20 жил болж байна. Би найзыгаа сайн мэднэ. Хүмүүсийн яриад байгаа шиг харь хэлээр яриагүй. Монголын хууль үнэн мөнийг тогтоогоосой гэж хүсч байна. Найз минь удахгүй урлагийн тайзнаа гялалзана гэж найдан хүлээж байна" гэв.

Амарааг дуугаа дуулж байхад тэр согтуу этгээд фашист гэж эсэргүүцэн орилж байсан. Тэгээд согтуурхан дагаж явсаар, хүнд хатуу зүйлээр дагз руу нь цохиж, нам унагаад нүүр нүдгүй балбаж өшиглөсөн. Их сурамгай, хүн хөнөөж сурсан этгээд шиг харагдсан. Тэр газар яаж ажилладгийг мэдэхгүй, Амарааг нүдэж байхад шуурхай таслан зогсоогоогүй, баарны үйлчлэгч залуу салгасан гэв.

Мөн тэд "Амараа ойр дотныхон, үр хүүхэдтэйгээ ярьж харьцаж чадахгүй байхад мөнгө нэхэмжилсэн гэж гүтгэж байна. Тэр этгээдтэй харьцаагүй байхад Хай Хитлер гэж ёсолсон гэж гүжирдэж байна. Тэдний гүтгэн гүжирдсэн хэргийг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ" гэлээ.

Харин иргэд энэ явлын талаар бодлоо илэрхийллээ. Иргэд, 

- Хятадын эсрэг нэгдэж чаддаг хэрнээ оросыг зөв шүүмжлэхээр оросын дэмжигчдээс болж хагарч хэрэлддэг. Монголоо ярьсан хүн бүрийг оросууд түүдэг байсан 1921 оноос 1945 он хүртэл бууддаг, 1945 оноос 1960 онд шоронд хийдэг, 1960 оноос 1990 он хүртэл цөлдөг, 1990 оноос 2016 он хүртэл хужаа эрлийзээр доромжлоно үгэнд орохгүй хүнийг хутгална, дээрэмдэнэ, архидаж аминд нь хүрдэг болоод байгаа. Залууст эх оронч үзлийг түгээхэд “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа шиг эрч хүчтэй дайчин сэтгэл хөдлөлтөй дуулдаг дуучин байхгүй. Монголд Оросын лобби өндөр учраас "Хар сарнай" буруутан болж хохирч байгаа нь энэ юм уу? Харамсалтай байна. Залуу хүн хурдан тэнхэрч эргээд уран бүтээлээ хийнэ гэдэгт найдаж байна. 

- Энэ мэдээллийг сонсоод их гайхсан. Дуучны хувьд сэтгэл хөдлөл ихтэй ч гэсэн хүний дургүй хүргэх үйлдэл гаргах хүн биш гэж боддог. Тэр хууль зөрчиж танхайрсан Орост хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ явдлыг зүгээр өнгөрөөх юм бол цаашид ганц Амраагаар зогсохгүй олон Монголчууд хохирогч болно гэж айж байна. 

- Монголдоо Монголоороо байсны төлөө Орост зодуулж байгаа хэрэг үү? Энэ бол биднийг үл хүндэтгэж байгаа явдал, бидний эмгэнэл. Оросын дипломат ажилтан учраас ОХУ албан ёсоор уучлалт гуйх хэрэгтэй. 

Ч.Болор

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Манайд олон хээ угалз бий. Хүн бүрийн дургүй, жихүүцлийг хүргэдэг хас тэмдэгээр яах гэж, ээж аав нь хэлж өгөхгүй яах гэж тийм муухай бузар хүний нэрийн хуудас болсон тэмдэг тэмдэглэгээг хэрэглэдэг байнаа.
    2016 оны 12 сарын 07
  • Зочин
    орос том гүрэн учраас олон ард түмнийг нэгтгэж явахдаа азербайджан армян чечень еврей гэх мэт олон үндэстнээс бүрддэг. жишээ нь армянууд бол туркуудийн ноёрхол дор олон зуун жил дарлагдаж эзлэгдэж явсан учраас армянууд автоматаар монголчуудад дургүй юм билээ. дэлхийд турк үндэстнүүдийг монголтой ахан дүүс гэж боддог тул туркт дургүй бол монголд бараг элэггүй ханддаг. энэ хүн орос хүн биш армян гэж байгаа бол тэр сэтгэхүйгээрээ л амраад өс хонзонтой хандсан байх
    2016 оны 12 сарын 05
  • Mongoloos zailuulj dahij bitgii hul taiul
    Oros gej bitgii tuilshir naadahiig chini hergees Orosiig uzen ayduulah Oros mongoliinahan duusiin hariltsaag sevteeh gesen uur Gurnii Mongold baigaa gar holuudiin hiij baigaa ajli, Ter muu sogtuu novshiig huuliin daguu shiitgej Mongold uuriig ni oruulahgui erehguigeegeer huuj zailuulj Orost ni 15 jil horih heregtei
    2016 оны 12 сарын 04
  • Zochin
    Mongol delen der xas temdeg bga ni unexer zoximjgui bna,ene xuni neg ch dug ni medexgui yum bna,xadhigrad l bdag,gexde xaramsatai yum bolje
    2016 оны 12 сарын 03
  • Зочин
    Хас тэмдэгийг яг монгол маяг хэлбэрээр нь хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй яг Германы фашист маягаар улаан дээр хар өнгөтэй тэгш өнцөгт байдлаар хэрэглэхээр фашист харагдана штэ. ийм ”фашист” нөхөр харагдвал 20 сая хүнээ алуулсан ард түмэний нэг дургүйцэж уурлалгүй яахын бэ хө
    2016 оны 12 сарын 03
  • Zochin
    Yamarch uls oron has temdegt durgvi shvvdee dain odoooson has temdegiiig hen ineej hvleej Awah ym ve. Naad nowshiiin nazii olon jiriiiin irgen alsan shvvdeee bvh gadaadiiin irged bvgd vzen yaddag dahaid bitgiii dain boloosoi Bilee gej odor bolgon zalibran suudag mash ih tsus asgruulsan naziii has temdeg shvvdee
    2016 оны 12 сарын 03
  • Зочин
    Чаддаг юм бол Санжаадамба одоо л шидмээр бна тэр Оросыг
    2016 оны 12 сарын 02
  • China
    Ter orsiig nam avah l heregtei bna daa. gehdee ceverhen ezenguigeer.
    2016 оны 12 сарын 02
  • Зочин
    Nomin Talstiin Deegii bsan bol yadaj hariug n uguud gazar deer n uhaan aldtal n devsehgui yu muu pyahluug..
    2016 оны 12 сарын 02
  • Zochin
    Ter odxuud xeleed zoduulaa
    2016 оны 12 сарын 02