Оюу Толгой 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ

2016.12.19

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

"Туркойз Хилл" компаниас өнгөрсөн баасан гаригт 2017 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлвөө танилцуулсан хэвлэлийн мэдээ гаргасан байна.

Тус мэдээнд: 2017 онд “Оюу толгой”-гоос 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Ил уурхайн үйл ажиллагааны хүрээнд уурхайн зургадугаар үе шатны хэсгийг олборлож, дөрөвдүгээр үе шатны хөрс хуулалтыг үргэлжлүүлнэ.

Түүнчлэн, овоолсон хүдрийг боловсруулах ажил жилийн турш үргэлжилнэ. 2016 онтой харьцуулахад үйлдвэрлэл буурч байгаа нь зэсийн агуулга ¼, алтны агуулга ½ илүү хувиар буурч байгаатай холбоотой юм.

Ил уурхайн дөрөвдүгээр үе шатны алтны өндөр агууламжтай хэсэгт 2018 оны дунд үеэр хүрэх төлөвлөгөөний дагуу 2016 онд энэ үе шатны олборлолтын төлөвлөгөөг 4А болон 4В хэмээн хоёр хэсэгт хуваасан. Энэ төлөвлөгөөний дагуу 2017 онд хийх хөрс хуулалт ил уурхайн дөрөвдүгээр үе шатны А хэсэгт төвлөрнө.

2017 оны үйл ажиллагааны зардал ойролцоогоор 720 сая ам.доллар байх төлөвтэй байна. Энэ нь 2016 оны хүлээгдэж буй зардалтай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Энэ нь зардалтай холбоотой сайжруулалт болон үйлдвэрлэлийн хэмжээ багассантай уялдан ложистикын зардал багассантай холбоотой.

2017 оны бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалтын зардал ил уурхайн үйл ажиллагааны хувьд ойролцоогоор 100 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд 825-925 сая ам.доллар байхаар байна.

Ил уурхайн хөрөнгийн зардалд 40 орчим сая ам.долларын хөрс хуулалтын хойшлуулсан зардал багтсан  бөгөөд,  хаягдал хадгалах хэсгийн үйл ажиллгааг оновчилж, зардлыг сайжруулснаар засвар үйлчилгээний зардал болон хөрс хуулалтын хойшлуулсан зардал буурсаныг тооцож оруулсан.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгийн зардалд өргөтгөлийн хөрөнгийн зардал болон НӨАТ багтсан. Монгол ханган нийлүүлэгчдийг тендерт оролцуулах ажлын хүрээнд тендерийн хугацааг уртасгасан нь хөрөнгийн хуваарилалтын процессыг бага зэрэг удаашруулсан. Компани гүний уурхайн анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлт  ойролцоогоор 2020 оны дунд, эхний тогтвортой үйлдвэрлэлт 2021 оны эхээр эхэлнэ гэсэн төлвөө хэвээр хадгалж байна” гэжээ.

 

For English version please visit here

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 

 

 


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН