Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцээд, хуралдааныг гуравдугаар сарын 20 хүртэл хойшлуулсан байна. Энэ талаарх албан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй:
Нийслэлийн Прокурорын газраас:
1.Галсангийн Дэнзэнд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
2.Яйчилын Батсуурьд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
3.Гонгоржавын Түмэнхүүд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
4.Тогтохбазарынл Төгсбаярт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,
5.Доржпүрэвийн Баярмаад: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч Б.Бадам нь ар гэрийн гачигдал гарсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд ирээгүй, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хохирогч, гэрч, шинжээч оролцуулах, иргэний хариуцагчаар Говь Повер ХХК-ийг татан оролцуулах,шүүгдэгч Г.Дэнзэнгийн таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг гаргасан:
Шүүхийн тогтоолоор:
Шүүх шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч н.Бадам нь ар гэрийн гачигдал гарсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд ирээгүй тул хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан, мөн Говь Повер ХХК-ийг иргэний хариуцагчаар татах, гэрч, шинжээч, хохирогч нарыг оролцуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг тус тус хүлээн авч, шүүгдэгч Г.Дэнзэнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, Г.Дэнзэнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж бусад шүүгдэгч нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүх хуралдааныг 2017 оны 03 сарын 20-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал


Сэтгэгдэл байхгүй байна