УИХ-аас гарсан ажлын хэсэг “Монголбанкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээлээр Эрдэнэтийг худалдан авсан” гэж дүгнэсэн. Энэ тухай байнгын хорооны хуралд ХХБ /Худалдаа Хөгжлийн Банк/-ны гүйцэтгэх захирал О.Орхон тайлбарлар өгөхдөө, “Өнөөдрийн байдлаар ХХБ нь Хөгжлийн банкинд ямар ч өглөг тооцоо байхгүй. Харин ХХБ-д Монгол Улсын Засгийн газар 1,1 триллион төгрөгийн, Монголбанк 613 сая ам.долларын өглөгтэй” гэсэн мэдээлэл хийсэн.
Гишүүд энэ мэдээллийг үл харгалзан олонхийн саналаар “Эрдэнэт” үйлдвэрийг төрд авах шийдвэр гаргасан. Үр дүнд нь Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд бүрэн унасан байдал харагдаж байгаа. Засгийн газрын хүч алдаж буй шалтгаан нь гадны хөрөнгө оруулалт дайжсанаас үүдэлтэй юм. Гэвч парламентын гишүүд нь зохиомол тоо гаргаж, худал мэдээлэлд олонхиороо нэгдэж гаргасан дээрх шийдвэр нь хөрөнгө оруулагчдыг нүүр буруулан холдоход хүргэлээ.
Ганц нааш харсан ОУВС-ынхан, Африкийн зарим орнууд, улстөр тогтворгүй Украйн зэрэг улстай Монголыг адилтган үзэж хамгийн хүнд нөхцөлийг тулган хүлээлгээд байна. Хүнд гэдэг нь татвар нэмэх, цомхотгол хийх, халамж бууруулах мэтээр зөвхөн иргэдэд хатуурхсан хөтөлбөр. Энд гишүүд хохирохгүй.
Тэд төрийн мэдэлд авсан “Эрдэнэт”-дээ ариун цэврийн цаас, бэлгэвч, усан онгоцны мотороо үргэлжлүүлэн шахаж, олсон мөнгөө оффшор руу юүлсээр л байна. “Нэг кнопдох үнэ” хэд хүрч болдгийг энэ дөрвөн жилд дээд цэгт нь тулгахаар зорилт тавин хурдалж буй 49 гишүүнд тоо баримтаа үнэн зөвийг нь олох ухаан хүрэхгүй бололтой.
О.Орхон хувийн хэвшлийн төлөөлөл учир худлаа мэдээлэл хийх гэдэг хариуцлагатай учир бодолтой хийсэн нь мэдээж. Харин ард түмэн МАНдуулна аа гэсэн чинь яалаа даа гэдэг ам өчиг асууж байгаа эрх баригчид олонхиороо хүч түрэн “тоо зохиож” ийм балмад дээрмийн шинжтэй үйлдэл гаргасан болов уу. Цаг хугацаа үнэнийг ялгах биз ээ???
Ц.Энхбат
Эх сурвалж: www.ulsturch.mn


Сэтгэгдэл байхгүй байна
Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
• Ажлын байранд тавигдах шаардлага
http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.